УЛС ТӨР

“Поп” Сараа

Ингэж тодотгохоор поп дива Б.Сарантуяагийн тухай бичих нь гэж уншигч та андуурав аа. Үнэндээ тийм биш. Өнөө цагт улс төрчид олны анхаарлыг татаж, хайр зарлахын тулд юу ч гэж хэлж, хошгируулахаасаа сийхгүй болоод буй. Амьдралаас хэтэрхий тасархай, хөрсөн дээр буулгахад боломжгүй шахам юм ярьж буй хэн нэгнийг монголчууд “поп” гэдэг. Үнэндээ тийм под нөхдүүдийн нэрийг жагсаавал Ж.Батзандан, У.Хүрэлсүхээс авхуулаад нэлээд урт жагсалт болно.

Өнөөдөр Нийгмийн бодлогын хорооны хурал дээр Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл “Эрүүл мэндийн даатгалын эрсдэлийн сангийн мөнгөнөөс эх орондоо эмчлэгдэх боломжгүй, гадаадад эмчлүүлэх шаардлагатай иргэдэд 100 хүртэлх сая төгрөг олгоё” гэв.

Мэдээж гадаадад эмчлүүлэх шаардлагатай байгаа иргэдэд түүний энэ санал сайхан сонсогдоно. Бүр хоёр гараа өргөөд дэмжмээр бодогдоно.

Бэлээхэн 100 сая төгрөг өгье гэхэд гэдийгээд зогсдог хүн үгүй нь ойлгомжтой. Гэхдээ та түр азна. Д.Сарангэрэл сайдын энэ саналыг яагаад “поп” гэж тодотгосныг нэг тунгаа. Д.Сарангэрэл Эрүүл мэндийн сайд байсан хүний хувьд Монгол Улсын иргэд гадаадад эмчлүүлэхэд хэрхэн хүндрэлтэй байгаа, манай улсын иргэдийн дунд харийн оронд эмчлүүлэх хэмжээний өвчлөл хэр их байгааг сайн мэднэ. Тэгсэн мөртлөө иргэдийн өвчнөөр даажигнаж буй мэт ийм санал гаргасан нь гайхмаар.

Үнэхээр Д.Сарангэрэл сайдын саналыг дэмжвэл юу болох вэ. Гадаадад эмчлүүлэхдээ 100 сая төгрөгийн халамжийн мөнгө авах хүсэлтээ иргэд Засгийн газрын үүдийг сахин, захианд дарагдана шүү дээ. За, тэгээд гадаадад эмчлүүлэх иргэн бүхэнд 100 сая төгрөг Монголд бий юү. Цар тахал гээд хаана хаанаа элгээрээ мөлхөж байгаа өнөө цагт санхүүгийн чадамж талдаа үнэхээр бүрхэг. Харин ингэж попорч суухынхаа оронд аливаа өвчний эрт илрүүлэг, оношилгооны талаар дорвитойхон дуугарч, уриалсан бол хоёр гараа өргөөд дэмжинэ шүү дээ.

Г.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
8 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
тогтох
тогтох
10 сар 6, 2020 16:34

Хүнээ гадаадад гарч эмчлүүлэхийг хөхүүлэн дэмжинэ гэдэг ЭМЯ-ны сайд байсан хүний үг мөн үү бас ...

Зочин
Зочин
10 сар 6, 2020 16:34

Алтан загасны энэ нэг эмгэний хууль бус vйлдлийн т�##�аар роман бичихээр их баримт байхад АТГ яагаад ш�##�гадагvй юм бэ? ЭМДаатг�##�ын олон зуун сая тегрегийг найз Ундармаагийнхаа капит�##� банканд хийгээд дампууруулцан, хууль зерчиж баахан аян ЭМДаатг�##�ын сангаас санхvvжvvлсэн, коронагийн олон сая тегрегийн худ�##�дан ав�##�т асар их асууд�##�тай, нэг сургуульд сvрьеэгийн дэгдэлт гарсныг нууж олон хvvхдийг евдехед хvргэсэн, тэмбvv ДОХ-ын оношлуурын шахаа гээд зах зух нь л ийм бна

Дэмжихгүй
Дэмжихгүй
10 сар 6, 2020 17:17

Гадаад эмчлүүлээд эргээд нөхөн төлбөр авна гэнэ.Иймэрхүү хүмүүсээр удирдуулаад сурчихсан бидний зан юм даа.Ихэс дээдэс өвдлөө Шууд гадаадад .Монгол эмнэлэг хөгжихгүй ээ.Монголдоо эмчлүүл.Монголын эмч нар чадахгүй гэвэл гадаадын эмч авч ир.Тэндээс монголын эмч нар сурна. Гадаад эмчлүүлээд төрийн �##�бан хаагчийг шууд ажилаас х�##�.Дахин төрийн �##�банд �##�ба хаах эрхийг хас.Хоолны хордлого гээд татварын мөнгийг үрж болохгүй

эгэл жирийн иргэдэд ийм л ойлгот төрүүлсөн юм
эгэл жирийн иргэдэд ийм л ойлгот төрүүлсөн юм
10 сар 6, 2020 17:38

Энэ авгайг попийн поп попчин гэдгийг ард иргэдэж мэдсэн нь маш сайн хэрэг. Яармагт эх,хүүхдийн 300 ортой эмнэлгийн барилга 10-д жилийн өмнө эхэлж ажил нь 70-80 гүйцэтгэлтэй байсан барилгыг Их хурлын сонгуулийн өмнө ашигл�##�тад оруулахаар ХҮҮК нь шийдсэн бололтой юм.Энэ нь ч буруу нь юу байхав.Сонгуулийн өмнөхөн тус эмнэлгийг ашигл�##�тад орууллаа гэж Хүрэлсүхтэйгээ давхиж очиод улаан тууз хайчлахдаа 60-70 жилд хийж чадаагүй ажлыг сэтгэл байв�##� 4-хон жилд хийж болдогийг харууллаа гэж өмнөх үеэдээ нумлимхаа ч мартсангүй.Хүрэлсүхийгээ амаа ч олохгүй магтан дуулахдаа Ерөнхий сайдын �##�х нэг удаа тас гэхэд 300 ортой эмнэлэг босоод ирлээ гэж ичих нүүргүй попдож байсан даа.Гэтэл ЭМЯ-ны сайд Тогтмолын Мөнхсайхан саяхан өгсөн ярилцлагадаа тус эмнэлэг энэ оны 12-р сар ашигл�##�тад орно гэж ярьж байсан. Энэ бол зөвхөн нэг жишээ нь Цааш ярих ч юм биш

Палдига
Палдига
10 сар 6, 2020 17:31

Ахаараа үүрүүлчихээд ардаас нь юм бичдэгийг би одоо харлаа.Монголд хордлого тайлах бүх эмчилгээ байдаг.Эрдэнэ оюун Хүрэлсүхийн тагнах гэдэг шоугаар ардаас нь явлаа.Харж байгаарай.Хүрэлсүх ерөнхийлөгч болно.Оюун эрдэнэ би ерөнхий сайд болно гэж тооцсон бололтой.Монголчуудаа МАНгараас болгоомжил

эгэл жирийн иргэнийх нь бодол шүү
эгэл жирийн иргэнийх нь бодол шүү
10 сар 6, 2020 19:05
Reply to  Палдига

Магадгүй Оюун-Эрдэнэ ч тэгж чадна. МАн-ын даргын хувьд татг�##�зв�##� Хүүк дээр мэстэй орж чаднаа

эгэл жирийн иргэдэд ийм л ойлгот төрүүлсөн юм
эгэл жирийн иргэдэд ийм л ойлгот төрүүлсөн юм
10 сар 6, 2020 17:37

Энэ авгайг попийн поп попчин гэдгийг ард иргэдэж мэдсэн нь маш сайн хэрэг. Яармагт эх,хүүхдийн 300 ортой эмнэлгийн барилга 10-д жилийн өмнө эхэлж ажил нь 70-80 гүйцэтгэлтэй байсан барилгыг Их хурлын сонгуулийн өмнө ашигл�##�тад оруулахаар ХҮҮК нь шийдсэн бололтой юм.Энэ нь ч буруу нь юу байхав.Сонгуулийн өмнөхөн тус эмнэлгийг ашигл�##�тад орууллаа гэж Хүрэлсүхтэйгээ давхиж очиод улаан тууз хайчлахдаа 60-70 жилд хийж чадаагүй ажлыг сэтгэл байв�##� 4-хон жилд хийж болдогийг харууллаа гэж өмнөх үеэдээ нумлимхаа ч мартсангүй.Хүрэлсүхийгээ амаа ч олохгүй магтан дуулахдаа Ерөнхий сайдын �##�х нэг удаа тас гэхэд 300 ортой эмнэлэг босоод ирлээ гэж ичих нүүргүй попдож байсан даа.Гэтэл ЭМЯ-ны сайд Тогтмолын Мөнхсайхан саяхан өгсөн ярилцлагадаа тус эмнэлэг энэ оны 12-р сар ашигл�##�тад орно гэж ярьж байсан. Энэ бол зөвхөн нэг жишээ нь Цааш ярих ч юм биш

эгэл жирийн иргэнийх нь бодол шүү
эгэл жирийн иргэнийх нь бодол шүү
10 сар 6, 2020 19:05

Магадгүй Оюун-Эрдэнэ ч тэгж чадна. МАн-ын даргын хувьд татг�##�зв�##� Хүүк дээр мэстэй орж чаднаа

Холбоотой мэдээ

Back to top button