Нийгмийн

Мексикийн батлан хамгаалахын сайд асан хар тамхины хэргээр баривчлагджээ

Өнгөрөгч пүрэв гарагийн орой Мексик улсын батлан хамгаалахын сайд асан, өдгөө 72 настай Сальвадор Синфуэгос Зепедаг АНУ-ын Лос Анжелес хотын нисэх буудлаас баривчилжээ.

Тэрбээр мөнгө угаах, мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх бодис наймаалсан гэх хэрэгт буруутгагдсан байна. Түүнийг баривчлагдсаны дараа Мексикийн ерөнхийлөгч Андрес Мануэл Лопез Лобрадор “Энэ бол неолибералуудын засаглалын үед төр засаг яаж ялзарч, доройтсон байсны тод жишээ юм” гээд одоогийн армийн удирдлагуудаа авлигаас ангид байгааг батлан мэдэгджээ.

О.УЯНГА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button