НИЙГЭМ
Согтуу жолооч нэгэн иргэнийг гурван настай охиных нь хамт мөргөөд зугтжээ

2020 оны аравдугаар сарын 17-ны 18.45 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо Тахилтын зам, Жаргалантын автобусны буудлын замд Toyota Prius маркийн автомашины жолооч А нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож явган зорчигч 42 настай, эрэгтэй Э, 3 настай, эмэгтэй Ц нарыг мөргөөд зугтжээ.
Хэргийн газрыг орхиж явсан этгээдийг тус албаны эрүүгийн цагдаагийн хэлтсийн алба хаагч шуурхай эрэн сурвалжилж олж тогтоосон байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.