Нийгмийн

Энэ сарын 31-нд дугуйн парад болно

Нийслэл хот үүсэж байгуулагдсаны 381 жилийн ойн өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд энэ сарын 31-ний өдөр дугуйн парад, тэмцээнийг зохион байгуулахаар болжээ.

Дугуйн парад нь Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн төв хаалганаас гараанд гаргаж “Дүнжингарав худалдааны төвийн урд зам-Улиастай гүүрний дугуйн шинэ зам-Маршалын гүүрний уулзвар-Үндэсний цэцэрлэгт хүрээлэн” гэсэн маршрутын дагуу болох аж.

Уг парадад 16 нас хүрсэн бүх хүн оролцож боломжтой бөгөөд моторт болон зайгаар ажилладаг дугуйтай оролцохыг хоригложээ.

Э.СИЙЛЭН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button