НИЙГЭМ

Ш.Оргил: Сүхбаатар боомтоор нэн шаардлагатай барааг нэвтрүүлж байна

Сэлэнгэ аймгийн Онцгой комиссын дарга бөгөөд аймгийн Засаг дарга Ш.Оргил нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө.

"Сэлэнгэ аймагт коронавирусийн 58 тохиолдол шинээр бүртгэгдсэн. Хэдийгээр аймагт нөхцөл байдал хүнд байгаа ч Монгол Улсаа хүнсээр хангахын тулд Сүхбаатар боомтоор хүнс, нэн шаардлагатай бараа бүтээгдэхүүнийг татан авах ажил үргэлжилж байна” гэв.

Өдгөө Сэлэнгэ аймагт авто машины хөдөлгөөн бүрэн зогссон. Мөн Алтанбулаг боомтын үйл ажиллагааг түр зогсоосон билээ. Харин Сүхбаатар боомтоор хатуу хяналт дор хэрэгцээт барааг татан авч байгаа аж.

О. ЭНЭРЭЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button