Илон Маск дэлхийн хоёр дахь чинээлэг хүн боллоо

“SpaceX” , “Tesla” компанийн захирал Илон Маск “Microsoft”-н үүсгэн байгуулагч Билл Гейтсыг давж дэлхийн хоёр дахь чинээлэг хүн болжээ. “Tesla” компанийн хувьцааны үнэ өссөнөөр ноён Маскын хөрөнгө 7.2 тэрбум ам.доллараар нэмэгдэж 128 тэрбум хүрсэн байна.
Ойролцоогоор “Tesla”-гийн 21 хувь, “SpaceX”-н 48 хувийг ноён Маск эзэмшдэг.
“Bloomberg Billionaires Index”-д мэдээснээр Илон Маскын дээр Жефф Безос 183 тэрбум долларын хөрөнгөтэй нэгт жагсаж байгаа аж.
“S&P 500 index”-д “Tesla” компаний хувьцаа нэмэгдсэнээр тус компаний үнэ 500 тэрбум ам.доллар давжээ. Энэ нь Toyota (198 тэрбум ам.доллар), General Motors (66 тэрбум) хоёрыг нийлүүлснээс хамаагүй их байна. “Tesla” энэ жилийн эхний гурван улиралд 318 мянган машин худалдсан. Үүнийг дэлхийн томоохон машин үйлдвэрлэгч компаниудтай харьцуулахад бага байгаа ч “Тesla” дэлхийн хамгийн үнэтэй машины компани болсон юм.
Илон Маск өнгөрсөн зургаадугаар сард “Forbes” сэтгүүлд өгсөн ярилцлагадаа хөрөнгийнхөө талаар “Би нэг их анхаарал тавиад байдаггүй. Хөрөнгө ихэсч, багасч л байдаг. Хамгийн гол нь хэрэглэгчдэд таалагдсан гайхалтай бүтээгдэхүүн үйлдвэрлэх” гэжээ.
Б. БУЯНДОРЖ
 
				








 
	             
	             
	             
	             
	             
	             
						



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Бүтээнэ баяжина гэж энэ л бх даа Эх орон нь өрд орсон ийм нөхцөлд Монголын баячууд дэлхийд үгүйсгэгдэнэ