Нийгмийн
АН-ын бүлэг Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төслөөр тав хоногийн завсарлага авлаа

Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн /2020.12.02/ хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийх товтой байсан.
Харин УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Ганбат тус хуулийн хэлэлцэх асуудалд тав хоногийн дагуу завсарлага авах хүсэлт гаргалаа.
Тэрбээр "Ерөнхийлөгчийн сонгуулийг хуулийг нэлээд сайн нягталж ярих шаардлагатай гэж үзэж байна. Өмнөх сонгуулиудтай холбоотой алдаа дутагдлуудыг энэ хуулинд нягталж оруулах шаарлагатай байх гэж үзэж байна" хэмээсэн юм.
Ингээд Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Л.Энх-Амгалан Ардчилсан намын бүлгийн хүсэлтийг хүлээн авч тав хоногийн завсарлага өглөө.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.