Т.Мөнхсайхан: Дэглэмээ сайн мөрдөхгүй бол цар тахлын хоёр дахь давалгаа II сард эхлэх магадлалтай

“Ковид-19” халдварын үеийн Эрүүл мэндийн салбарын бэлэн байдлыг үнэлэх, эдийн засгийн зардал”-ын судалгаагаар хариу арга хэмээний үр дүнд хүн амын нэг хувьд халдвар тархсан тохиолдолд 80.7 тэрбум, харин таван хувьд халдвар тархахад 464.7 тэрбум, 10 хувьд нь тархахад 1.1 их наяд төгрөгийн эдийн засгийн дарамт учрахаас сэргийлжээ.
Хариу арга хэмжээг эрт авснаар хүн амын дунд Ковид-19-өөс шалтгаалсан нас баралт тохиолдоогүй бөгөөд хүн амын дунд 1 хувьд нь тархсан бол 12.685 хүн жил, 5 хувьд тархахад 63.429 хүн жил 10 хувьд тархахад 126.859 хүн жил алдах байснаас сэргийлсэн байна.
Халдвар хамгааллын дэглэмээ мөрдөхгүй бол цар тахлын ХОЁР дахь давалгаа ирэх оны хоёрдугаар сараас эхлэх магадлалтай байна гэж Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан онцлов.
Г.ЖАРГАЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.