Монголын болон Торонтогийн хөрөнгийн бирж хувьцаагаа хөрвүүлэн худалдаална

Монголын хөрөнгийн биржийн гүйцэтгэх захирал Х.Алтай өөрийн цахим хуудастаа:
"Эрдэнэ Ресурс Девелопмент Корпорэйшн" ХК-ний Торонтогийн бирж дээр гаргасан нийт хувьцааг бүртгэж авлаа. Ингэснээр манай биржийн зах зээлийн үнэлгээ $104.475М нэмэгдэж, Монголын хөрөнгийн бирж-Торонтогийн бирж хооронд хувьцаагаа хөрвүүлэн худалдаалах боломжтой боллоо. Манай зах зээл дэлхийтэй холбогдлоо" хэмээн мэдээлжээ.
Өнөөдөр /2020.12.10/ Санхүүгийн зохицуулах хорооны ээлжит 23 дугаар хуралдаан болж, зарим асуудлуудыг шийдвэрлэсний дотор “Эрдэнэ Ресурс Девелопмент Корпорэйшн” ХК-ийн Канад улсын Торонтогийн хөрөнгийн биржид бүртгэлтэй 263,885,433 ширхэг хувьцааг нийтэд санал болгохыг зөвшөөрсөн үнэт цаасны бүртгэлд нэмж бүртгэх асуудал багтаж байна.
Ингэснээр бүртгэснээр Монгол болон Канад Улсын иргэн, ААН өөрийн эзэмшлийн, “Эрдэнэ Ресурс Девелопмент Корпорэйшн”-ийн хувьцааг өмчлөх эрхийг бүртгэгч байгууллагадаа хүсэлт гаргаснаар Торонтогийн болон Монголын хөрөнгийн биржээр дамжуулан чөлөөтэй арилжаалж болохоор болжээ.
"Эрдэнэ Ресурс Девелопмент Корпорэйшн" бол Монголд ашигт малтмалын ордын хайгуул, төсөл хөгжүүлэлтийн үйл ажиллагааг 2002 оноос эрхэлж эхэлсэн компани. Голлох үйл ажиллагаа нь өндөр агууламж бүхий томоохон алт болон алт-зэсийн ордуудыг бага зардлаар нээн илрүүлэхэд төвлөрдөг.
Г.САНСАРМАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.