УЛС ТӨР

АН-ын бүлэг Авлигын эсрэг хуулиар тав хоногийн завсарлага авлаа

Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн (2020.12.15) хуралдаан 09 цаг 25 минутад 63,2 хувийн ирцтэйгээр эхэлж, хуралдааны эхэнд Байнгын хорооны дарга С.Бямбацогт хэлэлцэх асуудлын дарааллыг танилцуулав. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаяр санал хэлэв.

Тэрбээр, өнөөдрийн хэлэлцэх асуудлын дарааллын эхэнд Монгол Улсын шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдорсон, ажлын хэсгээс уг хуулийн төсөлд үргэлжлүүлэн ажиллах шаардлага байна. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газраас өчигдөр албан бичгээр тусгайлсан санал ирүүлсэн тул анхны хэлэлцүүлгийг дахин хойшлуулах тухай санал гаргасныг Байнгын хорооны дарга дэмжин хэлэлцэх асуудлын жагсаалтаас хасав.

Мөн хоёр дахь асуудал болох Авлигын эсрэг хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн “Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл-ийг хэлэлцүүлэхийн тулд ажлын хэсэг гаргах шаардлагатай гэсэн саналыг Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж гаргасан бол Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат уг асуудлын бэлтгэл ажлыг хангах, тодорхой хүрээнд ярилцаж зөвшилцөх шаардлага байгаа тул тав хоногийн завсарлага авлаа.

Ийнхүү хуралдаанд оролцсон гишүүдийн саналыг Байнгын хорооны дарга хүлээн авч, хоёр асуудлыг хэлэлцэн шийдвэрлэхээр тогтов.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
dgm
dgm
12 сар 15, 2020 13:48

ажилд ирэхгүй. ажилдаа ирээд завсарлага авна. ажиллаагүй үеийн ц�##�инг нь хасаач.

Холбоотой мэдээ

Back to top button