Ж.Ганбаатар: ЖДҮ эрхэлж байгаа хүмүүсийн эд хөрөнгийг өөрсдөөр нь үнэлүүлэх нь зөв
УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн /2020.12.15/ хуралдаанаар Засгийн газар /2020.05.12-ны өдөр өргөн мэдүүлсэн/ Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэхийг нь дэмжлээ.
Энэ үеэр УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Ж.Ганбаатар "Ялангуяа ЖДҮ эрхэлж байгаа хүмүүсийн эд хөрөнгийг үнэлэхдээ сайн дурын саналаар нь үнэлэх нь зөв. Том уул уурхай, банк санхүү, төрийн алба гэх мэт томоохон ААН-ийн асуудлыг өөрөөр ангилаарай. Зохион байгуулалттай, захиалгаар асуудалд ханддаг болох вий. Хүний хөрөнгийг хэн нэгэн хүний захиалгаар дутуу эсвэл илүү үнэлдэг ийм тогтолцоо үүсэх вий” гэв.
Уг хуулийн төсөлд үнэлгээг хувь хүмүүс хийдэг байдал нь үргэлжлэх аж. Харин нийтийн ашиг сонирхлын үнэлгээг хуулийн этгээдээр хийлгүүлнэ. Хуулийн этгээдэд тавигдах шаардлага нь ажлын байртай байх, нөхөрлөл хэлбэрээр зохион байгуулах, гурваас доошгүй үнэлгээчинтэй байх мөн дотоод болон олон улсын стандартыг дагаж мөрдөнө гэсэн шалгуур тавигдахаар тусгажээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.