Айл өрх, ААН-үүдийн цахилгааны хэрэглээнд тааз тогтоож, түүнээс илүү гарсныг нь төлүүлнэ

Монгол Улсын Засгийн газраас цар тахлын үед айл өрх бүр болон аж ахуйн нэгжүүдийн хэрэглээний эрчим хүч, дулаан, ус, усан хангамж, хогны төлбөрийг 2020.12.01-нээс 2021.07.01 хүртэл төр хариуцах шийдвэрийг гаргасан.
Гэтэл эрчим хүчний хэрэглээ огцом нэмэгдэж, доголдол үүсч, энд тэнд цахилгаан тасарч эхэллээ.
Тиймээс маргаашийн Засгийн газрын хуралдаанаар айл өрх, ААН-үүдийн цахилгааны хэрэглээнд тааз тогтоож, түүнээс илүү гарсныг иргэн, ААН хариуцахаар асуудлыг хэлэлцэхээр болжээ.
Энэ талаар Засгийн газрын Хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах албаны дарга Ц.Ганзориг "Засгийн газраас шийдвэр гаргахдаа эрчим хүчний хэрэглээ 10-20 хувь өсөх тооцоог ч хийсэн байсан. Ус, дулаан, уур, цахилгаан, хог гээд зардлууд нь суурь үнэд нөлөөлдөг тул иргэн аж ахуй нэгжээ бодож ганц удаагийн буюу вакцинжуулах хугацаанд төр хариуцаж байгаа шийдэл. Бусдаар бол төгс 100 хувь алдаагүй шийдвэр гаргасан гэж хэлэхгүй. Учир нь эрсдлээс айгаад суугаад байвал халдварын үеийн аж амьдрал илүү дордох том эрсдэлтэйг бодолцсон шийдвэр байсан” хэмээн сошиал хуудастаа бичжээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Bayrllaa geed bahirch amjaagui baital gomdoochihvoo
Татац тогтоогоод илүү гарсан айлд бүр 100 хувь төлбөрөө төлдөг болгохгүй бол наадуул чинь бас л буурахгүй.
unegui um hor yrshig uhtei bdg erchim huch uildverlej bg gazrt mash uh achaalal uunii dagcn gemtel zacvar uilchilgee gd mash uh zardal garch ehelne ailuudin togiig 50 huvi buuryylahd bolno der n nuurc bc hyumd boltson bg odoo ailuud nuurcee tulehgui bugd teni acaaj bn
Ача�##��##� буурахгүй, тааз тогтоож илүү гарсан бол үндсэн төлбөрөө төлүүлэх хэрэгтэйшт тэрнээс дийлэнхийг нь улс төлөөд илүү гарсан 10,000₮ баярлаад төлөх биз