ДЭЛХИЙНИЙГЭМ

КОВИД: ДЭМБ-ын эрдэмтэд вирусийн гарал үүслийг тогтоохоор Ухань руу очно

Шинэ коронавирусийн халдварын ноцтой байдлыг БНХАУ олон улсад мэдэгдэлгүй нуун дарагдуулсан, бүр санаатайгаар гаргасан гэх хардлага дэлхий даяар гарч байгаа билээ.

Тэгвэл арван эрдэмтдээс бүрдсэн ДЭМБ-ын баг ирэх сард Ухань хот руу очиж “КОВИД-19”-ийн гарал үүслийг тогтоохоор болжээ. БНХАУ хөндлөнгийн мөрдөн байцаалтыг эсэргүүцээгүй ч Ухань руу нэвтрэх зөвшөөрөл авахын тулд ДЭМБ хэдэн сарын турш хэлэлцээр хийсэн аж.

Тус багийн гишүүн “Robert Koch Institute”-ийн судлаач доктор Фабиан Леендерц “Associated Press” агентлагт өгсөн ярилцлагадаа “Халдварыг алдсан буруутай оронг олох зорилго бидэнд байхгүй. Харин яг юу болсныг ухаж ойлгосны үндсэн дээр ирээдүйд тохиолдож болох эрсдэлийг бууруулахыг хичээх хэрэгтэй” гэсэн байна.

Судалгааны ажил дөрвөөс таван долоо хоногийн турш үргэлжлэх ажээ.

Шинэ коронавирусийг Ухань хотод байршилтай захаас үүсэлтэй хэмээн үздэг. Эх үүсгэврийг олох мөрдлөгө АНУ-БНХАУ хоёрын хооронд багагүй маргаан үүсгээд амжсан. Дональд Трампын засаглал Хятад улс вирус анх тархсан газрыг нууцлах гэж оролдож байна хэмээсэн байдаг.

Ойрын үед Хятадын хэвлэлийн хэрэгслүүдээр “КОВИД-19” урд хөршөөс өөр газар үүсэлтэй байж магадгүй гэсэн мэдээ эргэлдэж эхэлсэн аж. Мөн 2019 оны намраас хойш  шинэ коронавирусийн халдвар Италид гарсан байсан гэдгийг Милан хот дахь “Хавдар судлалын үндэсний хүрээлэн”-ийн эрдэмтэд судалгаагаар тогтоосон

Эх сурвалж: BBC

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button