НИЙГЭМ

Хөдөлгөөн нээснээр авто замын ачаалал хоёр дахин нэмэгджээ

Өнгөрөгч Даваа гарагт тээврийн хэрэгслийн хөдөлгөөн нээгдсэнтэй холбоотойгоор авто замын ачаалал нэмэгдсэн тухай Тээврийн цагдаагийн албанаас мэдээлжээ. Энэ талаар болон цаг үеийн асуудлаар  тус газрын  Урдчилан сэргийлэх хэлтсийн мэргэжилтэн Д.Зоригоо:

"Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжиж, зөвшөөрөгдсөн 18 салбарын алба хаагчид авто замын хөдөлгөөнд оролцож байхад өдөрт дунджаар 70 мянга орчим тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцож байсан. Харин өнгөрөгч даваа гарагаас хөдөлгөөн нээснээр замын ачаалал хоёр дахин нэмэгдэж, өдөрт дунджаар 250 мянга орчим тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцож байна. Үүнтэй холбоотойгоор зам тээврийн ослын дуудлага ч мөн дагаад өссөн” гэв.

О.ЭНЭРЭЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button