УЛС ТӨР
Зөвшөөрөгдсөн 15 байгууллагын автомашин хөдөлгөөнд оролцоно

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна. Энэ үеэр хотын захирагчийн орлогч Ж.Сандагсүрэн мэдээлэл өглөө.
Тэрбээр “Автомашины хувьд зөвшөөрөгдсөн 15 байгууллагаас бусад иргэдийн автомашин хөдөлгөөнд орлолцохгүй. Өмнө нь хөл хорионы үеэр явж байсан 13 байгууллагуудын 923 мянган автомашинд QR код олгож байсан. Энэ код нь сэргэнэ гэсэн үг. Нэмээд хүүхдийн байгууллага болон төрийн захиргааны байгууллагуудын автомашинуудад нэмж QR код олгоно.
Нэмээд такси үйлчилгээний 800 автомашин үйлчлэхийг зөвшөөрч байна. Одоо эрүүл ахуйн дэглэмийг мөрдүүлээд такси үйлчилгээ явж эхэлнэ. Нийтийн тээврийн үйлчилгээ хэвийн горимоор үйлчилнэ” гэлээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийтийн тээвэр таксигаа бүр хоригло.Энэ хоёрыг хориглосон байхад хүмүүс гараад байхгүй жинхэнэ хөл хорио болмоор санагдах юм.2ын хооронд юм ингэж байхаар тэгш сондгойгоор явуулчихаач