НИЙГЭМ
Баянхошуу,улаанхуаран, амгалан чиглэлд цахилгааны хэрэглээ өсчээ

Эрчим хүчний яамнаас мэдээлэл хийлээ. Энэ үеэр "УБЦТС" ТӨҮГ-ын албаны дарга Т.мөнхболд мэдээлэл өглөө.
Тэрбээр "Улаанбаатар хотын ачаалал өчигдөр орой 767 МВт байсан. Өмнөх өдрөөсөө 30-40 МВт буурсан байна. Өчигдөр Баянхошуу чиглэлд, нэг болон гуравдугаар хороолол, улаанхуаран, амгалан чиглэлийн цахилгаан хэрэглээ өсөлттэй. Бусад чиглэлд бууралттай харагдаж байна.
Өчигдөр 3676 дуудлага ирсэн. Хүчдэлгүй гэсэн дуудлага 268 байсан ажлын дуудлага 565, мэдээлэл зөвлөгөө авсан 2839 хэрэглэгч байсан. Гэмтэл устгах 23 ажил хийсэн. Хүчдэлгүй гэсэн 213 дуудлагыг барагдуулсан.
Өндөр хүчдэлийн тоноглолын хувьд 273 тоноглолд шалгалт хийж, 38 тоноглолд гэмтэл илрүүлсэн. Таван гэмтлийг устгасан" гэв.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.