НИЙГЭМ

Цахим тоглоом, интернэтийн үйлчилгээ эрхлэгчдийг нутгийн захиргааны байгууллага хариуцна

Цахим тоглоомын үйлчилгээ үзүүлэх иргэн, аж ахуйн нэгж, байгууллага Харилцаа холбооны зохицуулах хороонд бүртгүүлж гэрчилгээ авдаг, харин интернэт кафе ажиллуулахад ямар нэг зөвшөөрөл авдаггүй байсан.

 Шинэчлэн баталсан Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулиар дээрх газрууд болон барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ эрхлэгчдэд тавих шаардлага, хяналт, ажиллах цагийн хуваарийг баталж мөрдүүлэх зэргийг нутгийн захиргааны бүх шатны байгууллага хариуцах болсон юм.

Иймээс Засгийн газрын 2013 оны 410 дугаар тогтоолын дагуу мөрдөж байсан "Цахим тоглоомын газрын үйл ажиллагааг зохицуулах журам"-ыг хүчингүй болголоо. 2020 оны эхний улирлын байдлаар улсын хэмжээнд цахим тоглоомын 590, үүнээс орон нутагт 300, нийслэлд 290 газар ажиллаж байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button