НИЙГЭМ
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Амралтын өдрүүдэд чаргаар гулгаж байгаад гурван хүүхэд машинд мөргүүлжээ

Хөл хориог цуцалснаар иргэд гэр бүлээрээ агаарт гарах боломж бүрдсэн билээ. Үүний улмаас хүүхэд чаргаар гулгаж байгаад гэмтэх, машинд мөргүүлэх тохиолдол эрс нэмэгджээ
Энэ сарын 17-18-нд буюу өнгөрсөн амралтын өдрүүдэд Улиастай, Морингийн даваа орчимд чаргаар гулгасан гурван хүүхдэд машинд мөргүүлэн, бэртэж гэмтжээ.
Тиймээс иргэд агаар салхинд гарахдаа хүүхдийнхээ аюулгүй байдлыг ханган, бэртэж, гэмтэхээс нь урьдчилан сэргийлэхийг харьяа байгууллагаас анхааруулж байна.
Г.ЖАРГАЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Яагаад жолооч нарт бас анхааруулга өгдөггүй. Хүүхэд гулгаж байгааг харж л байгаа. Замаа хараад явж байх ёстой биш үү? Хүүхдүүд гулгаж буй хэсэгт машинтай орохгүй гэдгээ насанд хүрсэн бол мэдмээр юм.