УЛС ТӨР

“Жижиг” гишүүн

Анх удаа парламентын гишүүнээр сонгогдон ажиллаж буй Ш.Адьшаа Төрийн ордонд мэдээлэл хийлээ. Засгийн газар огцрох эсэх асуудал яригдаж байхтай зэрэгцэн тэр хоёр хоногийн өмнө өөрийн зөвлөхөөр томилсон хүнээ өмөөрөхөөр сэтгүүлчдийг цуглуулав.

Өчигдөр төв талбайд иргэд цугларч, жагсаал эсэргүүцлийн шинжтэй болохоос өмнө “Үнэн ба зөв” намын дарга А.Отгонбаатар халад, углааштай хэсэг зогссон. Тэр зургаа даруулж, хэдэн хэвлэлд ярилцлага өгч хэд гурван цаг зогсоод буцсан билээ. Харин орой дулаан хувцсаа өмсчихсөн эргээд ирж харагдсан.

Өнөөдөр тэгтэл түүнийг УИХ-ын гишүүн Ш.Адьшаа зөвлөхөөрөө томилсон албан бичиг ил болов.

Ш.Адьшаа АН-ынх, түүнчлэн Ерөнхийлөгчийн хүн гэгддэг нь Шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байхад тодорхой болсон. Ийм ч учраас МАН-ыг харлуулах нөгөө төлөвлөгөөг хэрэгжүүлж, Ш.Адьшаа түүнийг талбай дээр зогсоогоод хариуд нь зөвлөхөөр ажилд авсан гэдэг логик харагдах нь аргагүй юм.

А.Отгонбаатар өөрөө АН-д элсээгүй, өөр намын хүн гэлтгүй итгэл үзүүлсэн Ш.Адьшаа гишүүндээ баярлалаа гэх утгатай зүйлийг хэвлэлд яриад буй.

Гэтэл Ш.Адьшаа гишүүн өөрөө индэр дээр зогсчихсон, парламентын гишүүний гаргамааргүй “жижигхэн” үйлдэл хийж, уг асуудал дээр сүржин тайлбар хийж зогсоно.

“А.Отгонбаатарыг "Үнэн ба зөв” намын даргаа хийж байгаа эсэхийг мэдэхгүй”, “Ямар намын хүн гэдэг нь надад хамаагүй” гэхчлэн хэт үсэрсэн бас хариуцлагагүй агуулгыг ярьж байна, тэр.

Ер нь ажаад байхад Ш.Адьшаа гишүүн ямар л хуулийн төсөл өргөн мэдүүлнэ, өргөн мэдүүлсэн гишүүдийн нэрс дунд орчихсон л явж байх болсон. Шүүхийн тухай хуулийг хэлэлцэж байхад ч ажлын хэсгийн гишүүн хэр нь ээ хуралдаа цөөхөн ирж, тэгсэн мөртлөө чуулганы хуралдаан дээр ажлын хэсгээ эргээд бухаж байсан зэрэг нь нэг л зангаргагүй харагдаж буй.

Ямар хүн зөвлөхөөр авснаа индэр дээр зогсож сүржин тайлбарладаг, өмөөрдөг жижигхэн гишүүнтэй л болжээ. Гашуун нь тэр цөөн хэдэн сөрөг хүчний нэг юм.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
7 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
зочин
зочин

Баттулгын зөвлөх байсан хүн

Зочин
Зочин

ЕТГ-ЫН ДАРГА ЮМ БИШ ҮҮ

Зочин
Зочин

Улс орноо т�##�цуулсан "ТҮГЖИЛ"-тэнгүүд удахгүй улайгаа үзэх бий вий!!

eb
eb

uuruu ugni ter bandid zuvluj bmaar yum kk

зочин
зочин

харин Адьшаа гишүүн том хүн байна. бүхэл бүтэн намын даргыг туслахаараа ажиллуулна гэдэг ховорхон тохиолдол элдвээр мушгиад нэмэргүй

Irgen
Irgen

Ter bandi yum bolgond od bolj chadjiin shde ta nar metiin setguulchdees iluj setgej bna ter ni l niigemd heregtei ta nar bol noiluud

Иргэн
Иргэн

Харин ч чөлөөтэй үзэл бодлоо илэрхийлдэг, хайрцагт баригдаагүй, орк, зомби , поп болоогүй мундаг гишүүн байна лээ, анхны удаа сонгогдсон гэхэд сайн байна лээ.

Холбоотой мэдээ

Back to top button