УЛС ТӨР

Г.Занданшатар: Чуулганы танхимд шийдэх асуудлыг өлсгөлөн зарлаж, улс төржүүлж болохгүй

УИХ-ын дарга Г.Занданшатар өлсгөлөн зарлаад буй УИх-ын гишүүн С.Ганбаатарыг өлсгөлөнгөө зогсоож, УИХ-ын чуулганы хуралдаандаа оролцохыг урилаа.

Тэрбээр “УИХ-ын гишүүн хууль тогтоомжийг хянан шалгах санал гаргаж болно. Хэрэв нэхэмжлэл гаргах шаардлагатай бол энэ талаар тогтоолын төсөл боловсруулан ажиллаж болно. Ард түмний илч төлөөлөгчийн хувьд УИХ-ын чуулганы танхимдаа бид асуудлыг шийдвэрлэх ёстой. Бүрэн эрх нь олгогдсон байхад ард иргэдэд буруу ойлголт төрүүлж, өлсгөлөн зарлаж болохгүй.

Үнэхээр нэхэмжлэлийн шаардлага байгаа бол хэлэлцэж шийдвэрлэх ёстой. Оюу толгойн асуудалд У.Хүрэлсүхийн Засгийн газар анхааралтай, өмнөх Засгийн газруудаас илүү сайн ажилласан. Асуудлыг гэрээ хэлцлийн замаар шийддэг. Тиймээс танхимдаа орж ирж, нэгдмэл ажиллах ёстой. Асуудлыг ЗГХЭГ-ын дарга, дэд дарга нар хариуцан ажиллаж байна” гэв.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Иргэн
Иргэн

Танхимд хулгай , луйврын асуудлыг шийдээд байгаа юм биш үү . Иргэдийн эрхийг хулгайлсан УИХ тарах нь зүйтэй.

зочин
зочин

зандан з�##�уу минь унах нухээ м�##�тав даа.

Холбоотой мэдээ

Back to top button