ДЭЛХИЙ

Орост дахин жагсаал болж, 3.000 хүн баривчлагджээ

Ням гарагт Алексей Навальныйг дэмжигчид төлөвлөж байснаараа дахин жагсаал үйлдэж сөрөг хүчний удирдагчийг чөлөөлөхийг шаарджээ. Москва хотын цагдаагийн алба тус жагсаалд бэлтгэн метроны буудлууд болон хот руу нэвтрэх хэсгийг хаасан билээ. Жагсаал ОХУ даяар 82 хотод өрнөсөн байна.

Алексей Навальныйг 17-оос 18-нд шилжих шөнө Шеремьетово нисэх буудалд газардсан дор нь цагдаа нар баривчилсан. Үүнийг эсэргүүцэн Навальныйн дэмжигчид өнгөрсөн 23-ны өдөр жагсаал хийсэн билээ.

2021.01.23-ны жагсаал

Ерөнхийлөгч Путиний төрсөн хот Санкт Петербургт хүмүүс Төв талбайд цугларч “Хаанаас залхаж байна” хэмээсэн юм.

Санкт Петербург

Харин Сибирийн Новосибирск хотод дор хаяж 2 мянга гаруй хүн жагсаж “Эрх чөлөө” болон “Путин бол хулгайч” хэмээн эсэргүүцлээ илэрхийлэн хашхирч байв. Якутск хотод -40° градус хүрч хүйтэрсэн ч жагсаал болсон юм.

Якутск

Омск хотод мянга гаруй хүн жагссан бол Екатеринбург хотод 7 мянган хүн цугларчээ.

“OVD Info” нэртэй жагсаал цуглааны тухай мэдээлэл цуглуулдаг байгууллагын тооцоогоор бол цагдаа нар Москва хотоос 933, Санкт Петербург хотод 591 хүн баривчилсан байна.

Москва

Нийтдээ Орос даяар 3 мянга гаруй хүн баривчлагджээ. Цагдаа нар жагсаал цуглааныг хууль бус хэмээсэн бөгөөд Оросын албан тушаалтнууд жагсах нь коронавирусийг тарааж магадгүй гэж анхааруулсан юм.

Эх сурвалж: BBC

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
ҮНЭН
ҮНЭН
2 сар 1, 2021 19:18

оросууд ингэж байгаад бие биесээ �##�аад эхэлдэг юм дооо

Холбоотой мэдээ

Back to top button