УЛС ТӨР

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ОБЕГ, УОК, НОК-ын удирдлагуудыг зэмлэлээ

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан нар өнөөдөр ОБЕГ, УОК-ын шуурхай штаб, НОК-ын үйл ажиллагаатай танилцлаа.

Энэ үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тэдний ажиллах арга барил болохгүй байгааг шүүмжиллээ.

Тодруулбал “Цар тахал ганцхан эрүүл мэндийн салбарын асуудал биш. Цар тахал бол эдийн засаг, үндэсний аюулгүй байдал, боловсролын асуудал. Та бүхний ажил уялдаа холбоогүй, хариу үйлдэл цогц биш байгаа учраас Засгийн газрын шийдвэр хэрэгжихгүй байна. Өөрсдийнхөө гаргасан шийдвэрийг өөрсдөө дагахаас эхэлнэ. Та нар гаргасан шийдвэрээ хэрэгжүүлэхгүй бол хэн та нарын шийдвэрийг хэн хэрэгжүүлэх юм бэ. Одоо бие бие рүүгээ алдаагаа чихэхээ больцгоо.

Иргэдийг халдвар хамгааллын дэглэм сахиулна гэж тусгаарлах байранд аваачдаг. Гэтэл хөзөр тоглож гаднаас архи, тамхи худалдаж авсан асуудал гарсан. Энэ бүх зүйл анхан шатан дээрээ очоод ажил замхардгийн тод жишээ болсон шүү. Хотын төвд ажил маш сайн, гэр хороололд халдвар хамгаалал тааруу байсан. УОК, Шуурхай штаб, Эрүүл мэндийн яам, НОК нэг мотортой ажиллах хэрэгтэй. Хөдөлгүүр чинь доголдоод байна. Хамгийн мэдээлэлтэй нэг хүн нь л мэдээллээ өг. Бүгд зурагтаар гарах дуртай. Энэ тэнд очоод ярилцлага өгнө, тоонууд нь зөрнө. Яаж энэ дундаас иргэд нэгдсэн ойлголт авах юм бэ.

ХӨСҮТ-ийн бохирыг яаж гаргаж байгаагаас эхлээд гэнэтийн шалгалт хийнэ. Үүнийг Шадар сайд очиж шалгах ёстой. Өнгөрсөн хугацаанд бид том шийдвэрүүдээ зөв гаргаад деталь дээр алдсан. Анхан дунд шатанд гаргасан шийдвэрээ хэрэгжүүлж чадаагүй назгай, сэтгэлгүй, хүнлэг бус байдлаас болсон. Вакцинжуулалтын ажилд одооноос бэлтгэлтэй байгаарай. Хадгалалт болон зохион байгуулалтын ажилд алдаа гарах вий” гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2 сар 1, 2021 19:11

өдөр шөнөгүй ажлаа хийгээд явж байгаа ажилтуудыг энэ муу нусан жур загнах эрхгүй. өөрийгөө хэн гэж бодоод байгаа юм.урмыг нь хуг�##�ахаар ууцыг нь хуг�##� гэдэсэн.муу эрд х�##�дага дараа. муу эрд нүүр бүү үзүүл, мухар үхэрт эрэг бүү үзүүл гэдэг

Зочин
Зочин
2 сар 1, 2021 19:19

Sumtaibuzar-g ogtsruulaach

зочин
зочин
2 сар 3, 2021 10:10

Хэлж ярих зүйл байлгүй яахав, учиргүй өөр газраас ирсэн юм шиг аашлах хэрэггүй, өөрөө УОК-ын ажилд оролцоод л явж ирсэн.

Холбоотой мэдээ

Back to top button