Нийгмийн

С.Амарсайхан: Бүх нийтийг вакцинжуулах бэлтгэл ажлыг богино хугацаанд хангана

Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан ДЭМБ-ын Суурин төлөөлөгч Сергей Диордица, Эрүүл мэндийн сайд С.Энхболд нарыг хүлээн авч уулзлаа.

Дэлхийд тархаад буй тахлын хүндрэлийг эрсдэл багатай даван туулахын төлөө нягт хамтран ажиллана гэдгээ талууд тодотгов.

Мөн энэ үеэр ноён Сергей Диордица ДЭМБ-аас зөвшөөрсөн тахлын тархалтаас урьдчилан сэргийлэх, хүн амыг дархлаажуулахад шаардагдах вакцинуудын талаарх судалгаа мэдээллийг Шадар сайдад өгөв.

Манай улс цаашид УОК болон ЭМЯ шуурхай штабуудын үйл ажиллагааны уялдаа холбоог сайжруулж, бүх нийтийг вакцинжуулах бэлтгэл ажлыг богино хугацаанд хангана. Эмч, сувилагчдыг нарийвчилсан сургалтад хамруулах, иргэд олон нийтэд ил тод мэдээллийг нээлттэй өгөх нь чухал гэдгийг Шадар сайд онцоллоо.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button