НИЙГЭМ

С.Амарсайхан: Автобус, хувийн унаагаар нутаг буцах иргэд маршрут өөрчлөхгүй

2021 оны хоёрдугаар сарын 11-нээс өмнө орон нутгийн иргэдийг буцаах ажил өнөөдрөөс эхэлж байна.

Энэ талаар УОК-ын дарга С.Амарсайхан: "Өнөөдрөөс орон нутгийг зорих иргэдийн хөдөлгөөн эрчимжиж байна. Нутаг буцах иргэд зайлшгүй PCR шинжилгээнд хамрагдана. Үүний дараа иргэд нутаг руугаа хувийн болон нийтийн тээврийн автобусаар алинаар нь ч явж болно. Гэвч иргэд замдаа зогсож, маршрут өөрчлөхгүй. Орон нутгийн постууд хяналт тавина. Орон нутагт очсон хойно нь аймаг сумын шуурхай штаб хүлээж аваад гэрт нь тусгаарлана. Гэрээсээ тодорхой хугацаанд гарахгүй гэсэн үг. 

Хөдөө орон нутгаас Улаанбаатар хот руу ирэх иргэдийн хувьд эрүүл мэндийн шалтгаантай болон ар гэрийн гачигдалтай, зайлшгүй ирэх албан ажилтай бол шинжилгээгээ өгөөд ирнэ. Замын постууд мөн хяналт тавина. Ийш тийшээ дур зоргоороо явахгүй, маршрутын дагуу явж ирнэ.

Гадаад руу эмчлүүлэхээр юм уу зайлшгүй шаардлагаар яаралтай явах иргэдээ хуваарьт онгоц болон Алтанбулаг8 Эрээний боомтоор гарахаар бол бүгдийг зохицуулж өгөхөөр ажиллаж байна" гэсэн мэдээллийг өглөө.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2 сар 5, 2021 13:53

yagad oros vaccin geheer dugarj yadaad hoishoo suugaad bna. hugtsaa aldah tutam hunii ami, ediin zasag horongo mongoor hemjigdej bna. hariutslaga hen huleeh ve todorhoi bna gesen.

Холбоотой мэдээ

Back to top button