ЭДИЙН ЗАСАГ

Оюу толгой: III сарын 2 хүртэл хөрөнгө оруулагч талууд нэмэгдэл санхүүжилтийн асуудлаар хэлэлцээр хийхгүй

Рио Тинто, Туркоиз Хилл Ресурс компаниуд Оюу толгойн далд уурхайн бүтээн байгуулалтын нэмэгдэл санхүүжилтийг хэрхэн босгох асуудлаар Арбитрын шүүх дээр маргалдаж буй.

Хамгийн сүүлд түр захирамж гаргах хүсэлтийг Туркоиз Хилл Ресурс талаас Арбитрын шүүхэд тавиад байсан юм. Түр захирамж гарвал нэмэгдэл санхүүжилтийг босгох асуудлаар зээлдүүлэгчидтэй хоёр тал ямар ч хэлэлцээр, тодорхой үйл ажиллагаа явуулах эрхгүй болно. Тэгвэл Арбитрын шүүх өчигдөр уг хүсэлтийг хүлээн авсан байна.

Түр захирамжийн хүчинтэй хугацаа гуравдугаар сарын 2 бөгөөд эл өдөр Арбитрын шүүх уг хугацааг сунгах эсэх асуудлаар дахин хуралдах юм байна. Харин Арбитрын шүүхийн шийдвэр хэзээ гарах нь тодорхойгүй буй.

Мэдээлэл өгөхөд, Оюу толгойн далд уурхайн бүтээн байгуулалтын санхүүжилт анх гэрээнд заагдсанаас 1.45 тэрбум ам.доллараар нэмэгдсэн. Үүнийг хэрхэн босгох  тал дээр хөрөнгө оруулагчид болох дээрх хоёр компани санал зөрөлдсөн байдаг.

Рио Тинтогийн зүгээс Туркоиз Хилл Ресурсийн хувьцааг худалдах, олон улсын банк, санхүүгийн байгууллагаас зээл авах хэлбэрээр шийдье хэмээсэн. Харин Туркоиз Хилл Ресурс компани, урьдчилж тогтоосон үнээр алт худалдах буюу метал стриймингийн хувилбарыг санал болгосон нь Монгол Улсад төдийгүй Рио Тинто компанид эрсдэлтэй хэмээгдэж буй.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

М. Тэнгис

МУИС-ийг Олон улсын харилцаа мэргэжлээр төгссөн. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төр, эдийн засаг болон урлагийн чиглэлээр дагнаж ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Хэннчбиш
Хэннчбиш
2 сар 5, 2021 20:25

Хамуутай бор даага гүүхоёрыг бүү авчир хүний нутагт хамуу х�##�дааж юумагад гэж үлгэртгардаг даа.ААН үйл ажиллагааны т�##�аар мэдлэг дулимаг ажиллагааны зардлын бүтцийн т�##�аар тааруухан ойлголттой компанийн ашгаас роялти авдаг жишгийн т�##�аар мэргэжлийн хүн ойлгогдохоор тайлбарлаад байхад үүний34%-ийг монголчууд авах ёстой гэж зүтгээд байгаа эрхэм гишүүнийг ямар ч ажлын хэсэгт багтаахгүй байх нь зохистой санагдана Чух�##� хэлэлцээрийн үед бор дааганы үлгэр гаргах вий дээ

Холбоотой мэдээ

Back to top button