УЛС ТӨР

Д.Сумъяабазар намдаа ХЭРЭГТЭЙ бас ХЭРЭГГҮЙ

“ИЛ УУР”

Нэг бүр нь 20 мянган төгрөгийн үнэтэй маскийг 400 сая төгрөгөөр авах тендерийг амралтын өдөр амралтын гурван хоногийн хугацаатай зарласан нь олон нийтийн шүүмжлэлийг ихээхэн хүлээв. Маскийг иргэдээс авсан шинжилгээг лаборторид шинжлэх ажилчид өмсөх учир нэлээд үнэтэй, тусгай маск хэрэгтэй гэж НЭМГ тайлбарлав. Гэвч дотоодын үйлдвэр нь эл маскийг 3500 төгрөгөөр  нийлүүлэхэд бэлэн гэжээ. Хачирхалтай нь, ЭМЯ өнгөрөгч аравдугаар сард хүртэл мэс засал, үзлэг, нарийн шүүлтүүртэй, ахуйн хэрэглээний дөрвөн төрлийн маскийг 11 тэрбумын шууд гэрээ байгуулах нөхцөлөөр тендер зарлуулж байжээ. Нэг ёсондоо ковидын үеэр маскийг асар өндөр үнээр авч явсаар сая л нэг кэйс нь ил гарсан гэх логик эндээс харагдаж байна.

Эл кэйсийг эртнээс бүр нэг уур нь хүрээд “шатаж” явсан хотын дарга Д.Сумъяабазар нь өлгөж аваад, шууд дамжуулалтыг ашиглан, НЭМГ-ынхныг сайтар загнаж, таашаал авлаа. Олон нийтэд Д.Сумъяабазарын үйлдэл ихээхэн таалагдав. Учир нь, маскны үнэ хэт амьдралгүй өндөр байсан тул олон нийт шударга бусын агуулгад алга ташихаас яах вэ. Эл маскны  тендерийг яам руу нь шидэж, чухам гэгээн дүртэйгээр Д.Сумъяабазар үлдэж байгаа нь ч гоё. Гэвч үнэндээ УОК дээр байнга ЭМЯ давуу эрхтэйгээр саналаа тулгаж, нийслэлд бэлтгэх завдал өгөхгүй баахан шийдвэр тулгаж ирсэн хэдэн сарын “давруу” хандыг нь Д.Сумъяабазар ингэж  нам дарж тоглов.

“ДАЛД УУР”

Цаад утгаараа бол, Нийслэлийн бүх эмнэлгүүдийг удирдлагаар хангадаг яамнаас давуу эрхтэй НЭМГ-тай хотын дарга их баг хэмжээгээр эвээ олохоос аргагүй байдаг. Учир нь, тэр бүх эрүүл мэндийн салбарын ажилчдын хөл төрийн албаны бүтцээс ч өндөр нөлөөлөлтэй. Ялангуяа сонгууль дөхчихсөн эл эмзэг цагт хотын дарга нийслэлийн өрх бүрд хүрэх  арга нь өөрөө эрүүл мэндийн салбарын хөл, эмч ажиллагчдын хүч юм. Тиймээс ч НЭМГ-ын гурав хоногийн тендерийг ил загнаж орхисон нь санамсаргүй хэрэг биш. Тэр засагтай, намтайгаа учраа ололцохоо байсан шигээ НЭМГ-ыг бүрэн хяналтдаа авч чадахгүй байна гэсэн үг. Нөгөө талд Эрүүл мэндийн шинэхэн сайдын өмнө зан, зангаргаа тунхаглаж байгаа агуулга.

Хүн амын тал хувь нь амьдардаг, улсын төсвийг бүрдүүлэхэд үлэмж нөлөө үзүүлдэг хотын статусыг УОК эртнээс илтэд дарж, нэг аймгийн Онцгой комисс аятай үзсэн нь Д.Сумъяабазарт таалагдаагүй. Я.Содбаатартай  уурлахдаа уурлаж, тэрсэхдээ тэрсэж байсан ч Д.Сумъяабазар ил гарч хэрүүл хийгээгүй. Харин өмнө нь хотын дарга байсан С.Амарсайхан эдүгээ УОК-ыг удирдаж суучихаад түүнд дүрэмдээд байхаар түүний  шазруун зан хөдөлж, шийдвэрүүдийг нь ингэж ил эсэргүүцэж эхэллээ. Нөгөө талд НЭМГ руу эрх нь шилжээд ирчихсэн тендер хэт муйхар байдлаар хандаж, мөнгөтэй холбоотой нийгмийн “гал”-ыг өөрөөсөө холдуулсан нь нэг их алга ташиж баяр хүргэхээр ч үйлдэл биш юм.

“Д.СУМЪЯАБАЗАР МАН-Д ХЭРЭГТЭЙ БАС ХЭРЭГГҮЙ”

МАН-ын дарга У.Хүрэлсүх эдүгээ Я.Содбаатараа хаана шингээхээ мэдэхгүй суугаа бол Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Д.Сумъяабазарыг бас хэрхэхээ мэдэхээ байсан логик харагдаж буй. Шадар сайд Д.Амарсайхан, МАН-ын генсек Д.Амарбаясгалан, У.Хүрэлсүх тэргүүтэй засагт өндөр нөлөөтэй эрхмүүд бүгд Д.Сумъяабазарт төдийлөн сайн биш. Зарим нь бүр илтэд дайсагналцах болсон нь нууц биш. Түүнийг тэдний санаагаар болдог бол сайхан буланд шахаад, хотын даргыг нь өлхөн авчихмаар байдаг. Тэгвэл генсек, С.Амарсайхан нар хотод өмнөх ноёрхлоо тогтоох гэж үзэх боломж бүрдэнэ. Эдүгээ бол Д.Сумъяабазар тэдний хүмүүсийг толгой дараалан явуулж, НИТХ төлөөлөгчдөө урвахгүй байх тангараг өргүүлж, орлогчдоо бас нам базчихаад буй. Тэр ингэж нийслэлд хаан сууж буй учраас хамаг мөнгө төгрөг, хар хороо найруулдаг их саваа нөгөө талын нөхөд нь алдчихаад хорсож буй. Эл логикоор тэр МАН-ын томчуулд огт хэрэггүй болчихоод байгаа юм.

Гэвч Ерөнхийлөгчийн сонгууль гэж нэг Д.Сумъяабазарыг үнэнд оруулах том шалтаг, шалтгаан байна. Хотын МАН-ын хороог удирддаг, өнгөрсөн жилүүдэд асар их хүч, мөнгө төгрөг, энерги зарцуулж нийслэлд хөлөө тогтоосон Д.Сумъяабазарыг эдүгээ хэн ч орлож чадахгүй. Түүн шиг манлайлал, зангидалт үүсгэж чадах хүн ч нийслэлд байхгүй, морь унасан толгойгүй хүн шиг хэдэн төлөөлөгчид нь цагаа тулахаар тойргоо ч нэгтгэж чадахааргүй сул хүмүүс. Тиймээс ч МАН-д Д.Сумъяабазарын нэг юманд зүтгэхээрээ улайрч, хамаг бүхнээ зориулж, сонгуулиар ялах амбиц, энерги бүрдүүлж чаддаг хүчтэй манлайлал нь хэрэгтэй байгаа юм. Тэр хүртэл үнэндээ түүнийг тэсэхээс ч өөр аргагүй байна.

СЭТГҮҮЛЧИЙН ТЭМДЭГЛЭЛ: Орон нутагт МАН-ын нэр хүнд улам бүр суларч буй. Тиймээс МАН хотод ялах нь хамгийн чухал зорилт. Гэхдээ Д.Сумъяабазаргүйгээр чадахгүй. Түүний өнөөдрийн үнэ цэнэ л юм. Тэр үнэ цэнээ ч, гадуурхагдаж буйгаа ч мэдэрдэг. Нэг тийм сайхан дүртэй, хаа нэг дуугардаг том улстөрч явснаа сошиал дээр хэт жижгэрч, нэг их хүн загнадаг хурган даргын дүртэй болтлоо доошоо орж буй нь түүнийг асар их шаталттай, уур хилэнтэй явааг л илтгэнэ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Ж. Мядагбадам

Утга зохиолын ажилтан, сэтгүүлч мэргэжилтэй. Eguur.mn сайтын үүсгэн байгуулагч, Ерөнхий эрхлэгч.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
10 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2 сар 8, 2021 08:45

ЭМЯ-ны маскны бизнесийг ш�##�гах ёстой

уншигч
уншигч
2 сар 8, 2021 09:25

Хачин бөх нь явчихв�##� МАН нээрээ л хотод сонгуулиар �##�иагаа �##�дана л даа. Гэхдээ үүнийхээ ааш авирыг дийлэх юм уу.

МиСү
МиСү
2 сар 8, 2021 10:04

соги�##� хэрүшлчин болж ах нарынхаа арааспоп болох Сумъяа

Sss
Sss
2 сар 8, 2021 11:01

Uneneer uvbal uher tergeer tuulai guitsne gej naad heden shunaliin tulamnuud chini tiim ch amarhan buuj ogohguildee teglee geed ta ch bas buuj ogch bolohgui shuu ard irged hen ni hen be gedgiig bugd medej bgaa tand amjilt husie

иргэн
иргэн
2 сар 8, 2021 18:07

11 тэрбумаар маск авсан асуудлыг нэг бүрчилэн ш�##�га аа.

Зочин
Зочин
2 сар 8, 2021 22:35

Шударгаар ажиллах хэрэгтэй.Ямарч юмыг намынхаа өнцөгөөр битгий хараарай.Монгол хүний эрх ашиг нэгд баймаар.

rerdenee
rerdenee
2 сар 8, 2021 23:14

Ter ued bsn said .NEMG.n darga nar n hiijdee. Medej yadaad bh ym alga !

Зочин
Зочин
2 сар 9, 2021 18:28

Ман намд юу хэрэггүй бөх хэрэггүй

zochin
zochin
2 сар 11, 2021 20:25

Hi Sumya ahaa kkk

зочин
зочин
2 сар 11, 2021 22:15

Эв түнжинтэй хамтарч ажиллаагүйгээс болж энэ зөрчил гарч байгаа юмаа. Засгийн газар,хоттойгоо учраа олохгүй байгаа нь МАН дээр Сумяагүй асуудлаа шийдээд байгаатай холбоотой болов уу???

Холбоотой мэдээ

Back to top button