Нийгмийн

Үс засуулвал хэрүүл тэмцэл ирнэ

БИЛГИЙН ТООЛЛЫН 28

2021.02.09 / МЯГМАР ГАРАГ

ӨВЛИЙН АДАГ ШАРАГЧИН ҮХЭР САРЫН ДӨРВӨН НОГООН ШАР ХУЛГАНА ӨДӨР

Үс засуулвал: Хэрүүл тэмцэл ирнэ

Наран ургах, шингэх: 08.08-18.05

Суудал: Гал Аргын тооллын 2 сарын 9, Ангараг гараг. Билгийн тооллын 28, Элдэв тэнгэртэн одтой, шар хулгана өдөр. Өдрийн наран 8 цаг 08 минутад мандан, 18 цаг 05 минутад жаргана.

Тухайн өдөр луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба лусыг тахих, хүүхэд үрчлэн авах, урлан бүтээхэд сайн.

Улааны үйл, төлгө тавих, морь уралдах, сэтгэлд сэвтэй газар очиход муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button