Нийгмийн

Хилийн чанадад санхүүгийн хүндрэлд орсон иргэдэд 75 сая төгрөгийн тусламж үзүүлнэ

Хилийн чанадад байгаа Монгол Улсын иргэдэд туслах сангийн зөвлөлийн ээлжит хурал өчигдөр болжээ. Энэ удаагийн хурлаар цар тахлын улмаас хилийн чанадад санхүүгийн хүндрэлд орсон иргэдийг нутаг буцаах, тэдгээрийн тусгаарлах байрны зардлыг гаргах, Куба улсад хүнсний хомстолд орсон, хүндрэлтэй нөхцөлд байгаа 19 оюутанд хүнс, ойрын хэрэглээний эд зүйлс олгох, мөн яаралтай эмчилгээ хийлгэж буй иргэдийн эмчилгээний зардалд дэмжлэг үзүүлэх зорилгоор нийт 65 иргэний өргөдөл, хүсэлтийг хэлэлцэж 75,106,737 төгрөгийг зарцуулах шийдвэр гаргасан байна.

Иргэдэд туслах сан нь Засгийн газрын тусгай сангийн хуулийн дагуу 2008 онд анх байгуулагдсан бөгөөд Засгийн газрын 2018 оны 179 дүгээр тогтоолоор баталсан Иргэдэд туслах сангийн дүрмийн дагуу үйл ажиллагаа нь зохицуулагддаг болно.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Э. Булган

СУИС-ийн Радио телевиз, медиа урлагийн сургуулийг төгссөн. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. “Үүр цайхын өмнө” яруу найргийн түүвэр, “Дөт” хамтарсан ном хэвлүүлсэн. Г.Сэр-Одын нэрэмжит шагналтай. МУИС-ийн Улс төрийн мэдээлэл харилцааны магистрант.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button