НИЙГЭМ

Засгийн газар өнөөдөр зарим төрийн албан тушаалтнуудыг чөлөөлнө

Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар зарим төрийн албан тушаалтнуудыг чөлөөлөх асуудлыг хэлэлцэх талаар мэдээлсэн.

Үүнд ЭМЯ-ны хоёр, Нийслэлийн ЗДТГ-ын нэг албан тушаалтан нэрлэгдэж байгаа юм. Тодруулбал:

  • Эрүүл мэндийн Дэд сайд Ш.Анхмаа өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгөөд буй.
  • Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Я.Амаржаргал хуулийн дагуу ажлаас чөлөөлөгдөж буй. Үүнд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ч чиглэл өгсөн гэж яригдаж буй.
  • Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэнг мөн халж, оронд нь ЦЕГ-ын дарга асан, хурандаа Р.Чингисийг томилох чиглэлийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өгсөн талаар өмнө нь мэдээлсэн.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
yndam
yndam

Tsagdaa hotiig hugjuuleh uu???

Зочин
Зочин

Хөгжүүлнээ, энэ хүний чадварыг төр ашиглах цаг нь болсоон..

Холбоотой мэдээ

Back to top button