Г.Занданшатар: Өгөхгүй гээд байгаа юм биш, байхгүй мөнгийг хуваарилахгүй
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Эдийн засгаа сэргээж, эрүүл мэндээ хамгаалах 10 их наядын бодлого” хөтөлбөрийг танилцуулж, мэдээлэл хийлээ.
Мэдээллийн үеэр Ерөнхийлөгч Х.Баттулгын ээлжит бус чуулганы хуралдаан зарлан хэлэлцүүлэхийг хүссэн өрх бүрд нэг сая төгрөг олгох тогтоолын төслийн сэдэв хөндөгдсөн юм. Үүн дээр Ерөнхий сайд эсрэг байр суурьтайгаа илэрхийлсэн бол УИХ-ын дарга Г.Занданшатар:
“Мөнгө байхгүй ээ.Төсвийн шинжилгээний алба мөнгө орж ирээгүй гэсэн дүгнэлт гаргасан. Бүх өрхдөө үржээд үзэхэд үндсэндээ нэг их наяд төгрөгийн оффшороос байна уу, мөнгө орж ирээгүй. Мөнгө орж ирээгүй байхад мөнгө хуваарилахгүй. Хоёрт энэ тогтоолын төслөөр мөнгө хуваарилах санал орж ирсэн. Хуулиар заавал төсвийн тодотгол хийж байж мөнгө хуваарилах ёстой. Өгөхгүй гээд байгаа юм биш, байхгүй байна. Хуульд нийцэхгүй байна. Иймд энэ асуудлаар УИХ-ын ээлжит бус чуулган хуралдах боломжгүй” гэлээ.
Г.САНСАРМАА












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төрийн хулгайч яамдуудын хулгайч нар шаачихсан
Байхгүй мөнгөөр зээл тэглээд л байсан шүү. Баасан дээрээ х�##�тирах гэж...
Бүх өрхөд өгөх сая төгрөг байхгүй ч 5н сард хөгшчүүдэд өгөх сая төгрөг бол байгаа гсн үү. Яааядөө байз эд нарыг. Ямарч уялдаа холбоогүй, тооцоололгүй, бүр 1 ядцан япцан юм яриад үүрэглээд шаачхымаа
Jinhen hulgailj baigaa humuus n Jonhuu tuunii toirdog ylaanuud jishee n Salhitiin mungnii ordiin odoogiin udirdaj bga Munhbayr gej bichig useg medehgui shahuu nuhur bna daa Jonhuugiin gar hul