Нийгмийн

Цагдаа, дотоодын цэргийн алба хаагчид гудамж бүрт 24 цагаар хяналт тавина

УОК-оос 12 хоногийн хөл хорионы үеэр авч, хэрэгжүүлэх арга хэмжээний талаар мэдээлэл хийлээ.

УОК-ын дарга С.Амарсайхан “Хөл хорионы үеэр иргэд ус, түлш, гэрийнхээ ойролцоо байдаг эмийн сан, дэлгүүрээр үйлчлүүлнэ. Өндөржүүлсэн бэлэн байдлын дөрөвдүгээр зэрэглэлд орно. 24 цагийн турш хяналт тавина. Цагдаа, дотоодын цэргийн алба хаагчид гудамж бүрт гарч ажиллана. Харилцааны өндөр түвшинд үйл ажиллагаа явуулна. Тиймээс иргэд маань ч хичээгээрэй.

Нийтээрээ цар тахлаас ангижрах гээд хичээгээд байхад хэнэггүй, дураараа байгаад байвал хариуцлагаа хүлээлгэнэ. Дэглэмээ хатуу мөрдөх ёстой. Тухайн бизнес, тухайн иргэнээс болж асуудал үүсвэл хариуцлагаа хүлээх ёстой. Ингэж байж авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ үр дүнтэй байна” гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button