Л.Энх-Амгалан: Багш нараа түрүүлж вакцинжуулахад онцгой анхаарна
Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан УИХ-ын гишүүн Х.Булгантуяагийн хүсэлтийн дагуу нийслэл хотоос сонгогдсон УИХ-ын гишүүдэд өнөөдөр мэдээлэл хийжээ.
Тэрбээр энэ талаар өөрийн нүүр хуудастаа "Гэр хорооллын айлын хашааг үнэ тохиролцох гэж цаг алддаг, эцэст нь хөрөнгө оруулалт буцаан татагддаг. Барилгын ажил оройтож эхэлдэг. Эцэст нь хүүхэд хохирдог. Нийслэлийн орон сууцны корпорацаас тухайн айлтай шууд орон сууцаар тохироо хийх нь цаг алдахгүй гэдэг Х.Булгантуяа гишүүний саналыг судалж үзнэ.
Боловсролын байгууллагын удирдлага, засаглалыг сонгох тогтолцоог сайжруулахгүй бол орон нутгаас захирал эрхлэгч нарыг сонгодог нь улстөржилт бий болгох гол шалтгаан болж байна. Хэн нэг Засаг дарга, Иргэдийн хурлын даргын халаасны хүн захирал, эрхлэгч болдог гэсэн шүүмжлэл их байна.
Гишүүддээ өөрийнхөө тойргийн боловсролын салбарын хөрөнгө оруулалтын явц, гүйцэтгэлийг шууд хардаг аппликэйшн хийж өгнө. Мөн газрын зураг дээр тухайн аймаг, хотын нутаг дэвсгэр, хороо, баг, дүүргийн газрын мэдээллийг харах боломжтой мэдээллийн сан бүхий программтай болно. Хаана ямар хүчин чадалтай сургууль, цэцэрлэг барих боломжтой вэ гэдгээ шууд хардаг болгоно.
Сургууль, цэцэрлэгийн ачаалал адилгүй, боловсролын чанар, багшийн цалин хөлс, ур чадварын ялгаа яагаад гарсан бэ гэхээр төр өөрөө харилцан адилгүй санхүүжилтийн зөрүү гаргаж, энэ ялгааг гаргаж ирсэн буруутай. Төр өөрөө боловсролын тэгш биш байдлыг бий болгосон. Үүнийг боловсролын ерөнхий хууль тэргүүтэй дөрвөн хуулиараа засна.
КОВИД-19 цар тахалтай холбогдуулан гаргасан УИХ-ын тогтоолын дагуу оюутны сургалтын төлбөр, дотуур байрын төлбөрийг хөнгөлөх талаар арга хэмжээ авч эхэлсэн. Энэ асуудлыг илүү тодорхой болгож мэдээлнэ.
Багш нараа хамгийн түрүүнд вакцинжуулах асуудлыг онцгойлон анхаарна” хэмээн бичжээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хөөрхөншд????????????
гэртээ ц�##�ингаа аваад сууж баыгаа хүмүүсийг вакцинжуулж яахнав. Гэртээ л байг
Oird ovoo aytai taatai medee duuldah bolj, odoo ur dung n gargaj heregjuuleh heregtei.
попроод амжиж шүү. эмч цагдаа эмзэг хүмүүсээ л вхкцин хийлгэх хэрэгтэй. худлаа попрохгүй олигтой байх хэрэгтэй.
Багш нар гэртээ ц�##�ингаа аваад суугаагүй ээ. Онлайн хичээлээс гадна түлш түгээх цэг, шинжилгээний цэг, хүнс түгээлт, товчоодод бүртгэл хийх нтр гээд эрсдэлтэй нөхцөлд ээлж дара�##�ан ажиллаж бгаа.
Сайд гайгүй бол би өөрөө очиж бакцин хийлгэнээ.
Дараа нь л багш нартаа хийлгэнэ.
Хүүхдүүдэд бол ёстой но шүү!
Хийлгэхгүй байх эрх нь байгаа болохоор хийлгэхгүй вакцин гэсэн нэртэй ямар ч юм оруулж ирээд хийх юм билээ. Хөгжил дорой орон бол тэгээд л туршилтын туулай болно.