Хааяа хооллодог нохой нь галд шатаж байхад нь аварчээ

Өчигдөр буюу энэ сарын 12-ны 03.00 цагийн үед нэгэн айлд гар галч байхад нь хааяа хооллодог нохой нь сэрээн, аварчээ.
Энэ талаар тухайн иргэн “2021 оны хоёрдугаар сарын 12-ны шөнийн 03.00 цагийн үед хаалга маажиж нохой гасалж хуцаад байхаар цочоод сэртэл хоолой хорсоод нэг л эвгүй цонхоор харсан манай хашаанд байнга гүйж ирээд байдаг, илүү гарсан хоолоо хаяхгүй өгдөг нохой маань өөдөөс хуцаад зогсож байлаа.

Урьд нь тэгдэггүй байлаа, хулгайч гадаа явж байгаа юм байх гэсэн юм бодоод гарах гэтэл өөдөөс битүү утаа, улаан гал хана дагаад асч байлаа.

Ганцаар болохоор арай гэж унтраалаа. Нохой намайг сэрээгээгүй бол 3н хүүхэдтэйгээ угаартах байлаа. Хааяа хооллодог нохой минь буян боллоо.

Баярлалаа, буян буцаад ирэхдээ бороо шиг асгардаг юм байна, хэн ингэнэ гэж санах вэ. Хамар битүү угаарын хөө” гэж цахим хуудсандаа нийтэлжээ.
Г.ЖАРГАЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нохой чинь хүний төрөл гэнэлээ. Танайхнаас нохой болоод ирээд эргээд байж дээ
huurhi duuu shn yuma avaad tejeedeee
Хүүк- ээс дээр