СПОРТ

Монгол Улс Токиогийн олимпод хэнийг нь оролцуулах вэ

Токиогийн олимп болох мөч өдөр өдрөөр ойртсоор. Тэр хэрээр олимпийн эрхийн төлөөх өрсөлдөөн ширүүссээр. Ялангуяа жүдочдын хувьд олимпийн эрхийн болзол хангах, түүнийгээ хадгалах тун ч амаргүй. Олимпийн эрхийн оноо цуглууллаа ч дотоодын өрсөлдөөнөөс шалгарна гэдэг бас нэгэн өндөр даваа. Нэг жинд олон шилдэгтэй Монгол Улсын жүдочид олимп гэлтгүй томоохон тэмцээний өмнө ийм сорилттой үргэлж нүүр тулдаг. Олимпод Монголоос нэг жинд ганцхан тамирчин л оролцоно.

Олимп ойртохын хэрээр эрэгтэйчүүдийн 81 кг-д хэнийг сойх нь олны анхаарлыг ихээхэн татаж байна. Учир нь 2019 онд Ираны алдарт бөх, ДАШТ-ий алт, хүрэл медальт Саид Моллаи  иргэншлээ сольж, Монголын тамирчин болсон. Азийн наадмын мөнгө, Азийн АШТ-ий нэг мөнгө, гурван хүрэл медальт тэрбээр Израильд үргэлжилж буй “Их дуулга”-д өчигдөр үзүүрлэсэн. Ингэснээр Монгол Улсын нэрийн өмнөөс хоёр дахь медалиа хүртсэн юм.

За, гол асуудалдаа оръё. Эрэгтэйчүүдийн 81 кг-д Монгол Улс түүнээс гадна ДАШТ-д хоёр удаа V байрт шалгарсан, Токиогийн “Их дуулга”-д түрүүлсэн манай улсын анхны эрэгтэй жүдоч, Азийн аварга О.Ууганбаатар, Азийн аварга, олон улсын хэмжээний мастер Н.Дагвасүрэн нарын цөөнгүй шилдэгтэй. Ази, олон улсын тэмцээнд түрүүлэх хэмжээнд хэн нь ч барилддаг. Харин өнөөг хүртэл хугацаанд монголчууд 81 кг-д олимп, дэлхийн аваргаас медаль хүртээгүй яваа.

Ерөнхий гаргаад буй амжилт, дэлхийн чансааг нь харгалзвал асар их эрсдлийн дундуур туучин, “шуурга” сөрөн байж Монголын тамирчин болсон  Саид Моллаиг Токиогийн олимпод оролцуулах магадлал өндөр.

Зүгээр нэг барагцаалаад өнгөрөх бус тэд “Рио-2016” олимпоос хойш ямар амжилт гаргасан, дэлхийд чансаа нь хэд дээр байгааг сонирхуулъя.

29 настай Саид Моллаи:

Дэлхийн чансаа: 8

2017 онд гаргасан амжилт

III сар-Бакугийн “Их дуулга”-аас мөнгөн медаль

III сар-Тбилисийн гран пригээс хүрэл медаль

IV сар-Азийн АШТ-ээс мөнгөн медаль

VIII сар-ДАШТ-ээс хүрэл медаль

X сар-Абу Дабигийн “Их дуулга”-аас хүрэл медаль

XI сар-Хаагийн гран пригээс хүрэл медаль

XII сар-“Мастерс”-т V байрт шалгарсан.

2018 онд гаргасан амжилт:

II сар-Дьюссельдорфын “Их дуулга”-д түрүүлсэн

III сар-Екатеринбургийн “Их дуулга”-аас хүрэл медаль

VIII сар-Азийн наадмаас мөнгөн медаль

IX сар-Дэлхийн аварга болсон

2019 онд гаргасан амжилт:

II сар-Парисын “Их дуулга”-аас хүрэл медаль

V сар-Хөх хотын гран прид түрүүлсэн

VII сар-Загребын гран пригээс хүрэл медаль

VII сар-ДАШТ-д V байрт шалгарсан

2020 онд гаргасан амжилт

X сар-Будапештын “Их дуулга”-аас хүрэл медаль

2021 онд гаргасан амжилт:

II сар-Тель Авивын “Их дуулга”-аас мөнгөн медаль

Олимпод нэг, ДАШТ-д дөрөв, “Мастерс”-т тав, “Их дуулга”, гран при тэмцээнд тус бүр 10 удаа оролцсон.

33 настай Отгонбаатарын Ууганбаатар

Дэлхийн чансаа-27

2017 онд гаргасан амжилт:

III сар-Бакугийн “Их дуулга”-аас хүрэл медаль

VIII сар-ДАШТ-д V байрт шалгарсан

X сар-Абу Дабигийн “Их дуулга”-аас мөнгөн медаль

 XII сар-Токиогийн “Их дуулга”-д түрүүлсэн Монголын анхны эрэгтэй жүдоч болсон

2018 онд гаргасан амжилт:

VIII-Азийн наадмаас хүрэл медаль

2019 онд гаргасан амжилт:

IV сар-Азийн аварга болсон

Жүдо бөхөөр 18 жил барилдаж буй, гавьяат дасгалжуулагч Ц.Шийрэвийн шавь О.Ууганбаатар Монголын 81 кг-ыг олон жил дэлхийд тахлалцан, нуруундаа үүрэлцэж яваа тамирчин. ДАШТ-д хоёр удаа V байрт орсон, Токиогийн “Их дуулга”-д Монголын эрэгтэй жүдочдоос анх удаа түрүүлсэн нь хэр ур чадвартайгийнх нь илрэл. О.Ууганбаатар одоогоор олимпод нэг, ДАШТ-д ес, “Мастерс”-т долоо, “Их дуулга”-д 20, Азийн АШТ-д дөрөв, гран при тэмцээнд 18 удаа өрсөлдөд буй. Тэрбээр хамгийн сүүлд “Мастерс”-т зодоглохдоо олимпийн аварга Хасан Халмурзаевыг ялсан юм.

31 настай Нямсүрэнгийн Дагвасүрэн

Дэлхийн чансаа-38

2017 онд гаргасан амжилт:

IV сар-Анталиягийн гран пригээс хүрэл медаль

V сар-Азийн АШТ-д V байрт шалгарсан

X сар-Ташкентын гран пригээс мөнгөн медаль

X сар-Абу Дабигийн “Их дуулга”-д V байрт шалгарсан

XII сар- Токиогийн “Их дуулга”-аас хүрэл медаль

2018 онд гаргасан амжилт

XI сар- Ташкентын гран пригээс мөнгөн медаль.

Азийн аварга Н.Дагвасүрэн Ташкентын дэвжээнд үзүүрлэснээсээ хойш тэр жилээ хоёр, 2019 онд найм, өнгөрсөн жил хоёр тэмцээнд өрсөлджээ.

Ерөнхийдөө эндээс харахад одоо гаргаж байгаа амжилт, чансаанаас нь харахад олимпийн дэвжээнд өрсөлдөх боломж Н.Дагвасүрэнд алга гэхэд хилсдэхгүй. Харин гол өрсөлдөөн  Саид Моллаи, О.Ууганбаатар хоёрын хооронд өрнөх нь. Одоо О.Ууганбаатар “Токио-2020”-иос өмнө болох тэмцээнүүдэд амжилт гарган, олимпийн чансаагаа улам ахиулах хэрэгтэй. Ер нь Саид Моллаи олимпод Монголыг төлөөлөх магадлал арай илүү байх шиг. Хэрвээ тэгвэл Монгол Улсын нэрийн өмнөөс олимпод оролцох анхны гадаад тамирчин болно. Гэхдээ одоо шууд дүгнэж хэлэхэд арай эрт. Хэнийг нь сойхоо Монголын жүдо бөхийн холбоо шийднэ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
20 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
zochin
zochin
2 сар 20, 2021 10:49

Ter Iran box arai iluu yum bna daa

Зочин
Зочин
2 сар 20, 2021 10:53

Оросын чөлөөт, хятадын тэннис, ямайкийн гүйгчид монголын иргэн боллоо

Зочин
Зочин
2 сар 20, 2021 11:03

Шударга байв�##� Моллай өрсөлдөх байх. Ууганаа сайн хичээх , сайн тооцоотой бэлтгэлээ хийж сийрэг ажиллагаатай байх хэрэгтэй...

Зочин
Зочин
2 сар 20, 2021 11:29

Энэ 3 хооронд 3 удаа барилдуул ялсан нь яваг шударга сонголт

Зочин
Зочин
2 сар 20, 2021 12:16

Mollei дээр байхөө

ҮНЭН
ҮНЭН
2 сар 20, 2021 12:52

Хэн мундаг нь л орно ш дээ

Зочин
Зочин
2 сар 20, 2021 13:45

Чансаагаар дэлхийд 18 багтсан нь явна

зочин
зочин
2 сар 20, 2021 15:24

шударгаар хооронд нь барилдуулаад тухайн үед хэн ялсныг нь оруулая

Зочин
Зочин
2 сар 20, 2021 16:46

Бидэнд мед�##� хэрэгтэй болхоос хэн явах нь хамаагүй

Зочин
Зочин
2 сар 20, 2021 16:50

хамгийн өндөр оноо цуглуулсан нь л явна шүү дээ ... ойлгомжтой асууд�##�...

Зочин
Зочин
2 сар 20, 2021 18:33

монгол хүнээ явуулсан нь дээр. энэ иран яахав монголын д�##�баатай усан онгоц гэдэг шиг л амьтан.

Зочин
Зочин
2 сар 20, 2021 19:01

Дэлхийн чанса 8-ын эсрэг 27,38 ийг өрсөлдүүлэх?

Зочин
Зочин
2 сар 20, 2021 19:24

Саейд Моллаей олимпод оролцох болно

Зочин
Зочин
2 сар 20, 2021 20:53

said mollei dr uuganaa dagva 2 yavahgui

Teneg bandi
Teneg bandi
2 сар 20, 2021 20:58

Hooe joohn sudalgaa hiildee. Odoogoor bol mollaei gantsaaraa olympiin erh avah bolomjtoi bna. Nuguu 2 ni olympiin erhiin gadaa bna. Yum unshildaa bandi minee

Zochin
Zochin
2 сар 20, 2021 23:59

hen cain bg n 6bna bz de olimpin erh avcn ybcn der ter dotoodin shalguur hend hamaatai um

Zochin
Zochin
2 сар 21, 2021 01:11

Моллай нас з�##�уу, сүүлд үзүүлсэн амжилт илүү, бэлтгэл сайтай, дэлхийн аваргын �##�т, хүрэлтэй гээд наад 2оосоо хамаагүй илүү байна. Тэгээд олимпийн мед�##�ь авах нь улсад хэрэгтэй болохоос амжилт олохгүй монгол хүн орох нь хэнд ч ойлгомжтой бус уу. Барилдаанаас нь харахад хооронд нь өрсөлдүүлэхэд Моллай илүүрхэнэ дээ...

Зочин
Зочин
2 сар 21, 2021 03:06

Ууганбаатар одоо болно оо эрх өгөөгүй биш зөндөө л өгсөн одоо бу�####�д нь боломж олгох хэрэгтэй.2 бөхийн хооронд х�##�з барилдаан зохиогоод ялсанг нь явуулах хэрэгтэй

Зочин
Зочин
2 сар 21, 2021 11:27

Моллайг явуулаад �##�тан мед�##�ь аваад ирвэл яадаг юм, үхсэн гавьяат энэ тэр өг

Зочин
Зочин
2 сар 21, 2021 23:40

Яаж ч бодсон Моллай нь явах биз дээ, гаргасан амжилт, туршлага гээд бух т�##�аараа илуу юм байна, тэгээд ч олимпод явна гэсэн тохироо хийж байж манай иргэн болоо биз

Холбоотой мэдээ

Back to top button