УЛС ТӨР

Хийн хоолойн төслийн нарийвчилсан ТЭЗҮ-г 3-р улиралд багтаан боловсруулж дуусгахаар боллоо

Монгол Улсын Шадар сайд, Байгалийн хийн хоолойн төслийн Ажлын хэсгийн ахлагч С.Амарсайхан ОХУ-ын “Газпром” НХН-ийн Удирдах зөвлөлийн орлогч дарга В.А.Маркeлов тэргүүтэй төлөөлөгчидтэй хийх албан уулзалт амжилттай өндөрлөж, талууд хамтарсан Ажлын хэсгийн үйл ажиллагааны төлөвлөгөөг баталлаа.

Төлөвлөгөөний хүрээнд Хийн хоолойн төслийн нарийвчилсан ТЭЗҮ-г энэ оны 3-р улиралд багтаан боловсруулж дуусгах, үүний тулд Тусгай зориулалтын компанийн үйл ажиллагааг эхлүүлж, жигдрүүлэхээр боллоо.

Төлөвлөгөө батлагдсанаар талуудын үүрэг, чиглэл тодорхой болж, Байгалийн хийн хоолойн төслийн үйл явц шинэ шатанд гарах боломж бүрдэж байгаа юм.Монгол Улсын хувьд газар зүйн байршлын давуу талаа ашиглан хөрш хоёр орны хоорондын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны гүүр болох замаар эдийн засгаа хурдацтай хөгжүүлэх боломжтой учраас Байгалийн хийн хоолойн төсөлд ихээхэн ач холбогдол өгч, идэвх санаачилгатай ажиллахаа Шадар сайд илэрхийллээ.

Уулзалтыг халдвар хамгааллын чанд дэглэмийн дагуу Улаан, Ногоон бүсэд тусгай горимоор зохион байгуулсан юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Утопи
Утопи

За энэ хийн хоолойн ТЭЗҮ ч дээ. 20н жилийн өмнө л яригддаг л байсан. Яг л нөгөө хэзээ ч баригддаггүй барих газар нь ч олддоггүй 5р цахилгаан станц шиг л замхрах биздээ. Тэгээд л худлаа суд�##�ж байна суд�##�ж байна гээл 30н жил болно. 1001 н шөнийн үлгэр.

Зочин
Зочин

Иргэдийнхээ ялгадаснаас хий гаргаж тэзү хийсэн найдвартай байлгүйдээ

Холбоотой мэдээ

Back to top button