УЛС ТӨР

Ж.Сандагсүрэнд ажлаа “булаалгасан” Н.Баярчимэг компанийн захирал болох тохироо хийсэн байжээ

“Улаанбаатар хөгжлийн корпораци” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл хуралдаж, корпорацийн гүйцэтгэх захирлаар Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгч Н.Баярчимэгийг томиллоо. Ажил хүлээлцэх үеэр Нийслэлийн ИТХ-ын даргын зөвлөх Ш.Үнэнбат “Улаанбаатар хотын тогтвортой хөгжлийг хангах төсөл хөтөлбөрүүдийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх гүүр нь энэ байгууллага юм.

Нийтийн тээврийн парк шинэчлэл, эрх зүйн орчныг сайжруулахаас авхуулаад олон ажил, арга хэмжээ энд төвлөрч байгаа. Нийслэлийн иргэдэд ажиллаж, амьдрахад таатай орчин бүрдүүлэх үйлсэд нь амжилт хүсье” гэв. 

Н.Баярчимэг нь сонгуулийн дараа Нийслэлийн Засаг даргын Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогчоор ажиллаж байсан юм. Гэтэл Нийслэлийн Засаг даргын  Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогчийн ажлаа Р.Чингист алдсан Ж.Сандагсүрэн Н.Баярчимэгийн ажлыг булаасан".

Тэгвэл тэрбээр дараагийн тохироогоо нэгэнт хийсэн байсан нь ийн ил болж байна.

Н.Баярчимэгийн ажилласан байдал:

  • 2002-2003 онд “Розенблат Ассосэйтс” Канадын цагаачлалын хуулийн фирмийн Монгол дахь төлөөлөгчийн газарт Эрх зүйн зохицуулалт хариуцсан захирал
  • 2003-2006 онд “Мобиком корпорац”-ийн Зуунмод дахь салбарт мэргэжилтэн, салбарын захирал
  • 2011 онд “Моннис интернэйшнл” ХХК-д хуулийн мэргэжилтэн
  • 2011-2016 онд “Үндэсний хөрөнгө оруулалтын банк” ХХК-д хуульч, ахлах хуульч, хэлтсийн дарга
  • 2016-2017 онд Үндэсний хөгжлийн газарт мэргэжилтэн, хэлтсийн дарга
  • 2017 онд Уул уурхай, хүнд үйлдвэрийн яаманд мэргэжилтэн, хуулийн хэлтсийн дарга
  • 2018-2019 онд “Эрдэнэс тавантолгой” ХК-д дэд захирал
  • 2019-2020 онд “Эрдэнэс тавантолгой майнинг” ХХК-д дэд захирал
  • 2020 онд Сонгинохайрхан дүүргийн ЗДТГ-т Засаг даргын орлогч
  • 2020 оноос нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч, нийслэлийн Засаг даргын Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогчоор ажиллаж байсан туршлагатай.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
8 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Монгол
Монгол

Нам дагасан долдой комунист л бна ш дээ

Зочин
Зочин

монгол төрийн ажил МАН тохироогоор явагддаг Ард бидний сан�##� бодол огт хамаагүй

Зочин
Зочин

Сумьяагийн нарийн бичиг

Тунгаа
Тунгаа

За арай арай

Зочин
Зочин

монгол хэзээ ч авилгачдаас с�##�ахгүй. учир нь ахл түмэн мэдлэг мэдээлэлгүй, з�##�хуу

хүрээний хүү
хүрээний хүү

Сумьяабазар сайн бэлджээ. Яг л нөхрийн ажил хэрэгт ойр явсан байна. Болохгүй зүйл байхгүй, хүн багаараа ажилладаг, ажлаар дамжуулж таньж авдаг, багийнхаа гишүүдийг хөгжүүлээд явдаг, хүний нөөцийн бодлого байлгүй яахав. Хэдэн �##�и�##�агчаар баг бүрдүүлсэн зарим нөхдийн дэргэд бол харин ч магтууштай.

Зочин
Зочин

Нүүдлийн шувуу шиг хүн дагаж ажиллана гэдэг юу ч гэсэн үг юм. Нэг байгууллагад тогтвортой 1 жилээс дээш ажиллаж үзээгүй хүнээс ажил хийё үр дүн гаргая гэсэн чин зориг хүсэл эрмэлзэл гарах уу. Ийм ажиллах хүчийг төр л ойлгодог байх. Хувийн хэвшил бол бараг сонирхохгүй дээ

зочин
зочин

Сумьяабазарын хаа явсан газар нь хамт явж доодохыг нь долоож явсан хүн байх юм. Ийм хүмүүс л одоо төр засгийн ажил хийх нэр зүүдэг болж дээ.

Холбоотой мэдээ

Back to top button