ЭРҮҮЛ МЭНД

ХӨСҮТ: Эмнэлгийн ачаалал нэмэгдсэнээс халдвартай иргэдийг тусгаарлах ажил удааширч магадгүй

ЭМЯ-наас мэдээлэл хийлээ. Энэ үеэр ХӨСҮТ-ийн дэд захирал Э.Тэмүүлэн мэдээлэл хийлээ.

Тэрбээр “24 цагт вирус судлалын лабораториудад нийт 19318 хүнд шинжилгээ хийхэд коронавирусийн 169 тохиолдол бүртгэгдлээ. Ингээд нийт 3832 боллоо. Шинээр халдвар авсан хүмүүс  Улаанбаатар хотод байна. Ингэснээр нийслэлд 2958 тохиолдол боллоо. 24 цагт 48 хүн эдгэж гарлаа. Нийт халдвар авсан хүмүүсийн 77 хувийг эзэлж байна.

169 хүний 156 нь ойрын хавьтал. 36 хүнээс нэг дэх, 18 хүнээс хоёр дахь, 2 хүнээс гурав дахь удаагийн шинжилгээгээр халдвар илэрсэн. 13 хүний эх уурхайг тодорхойлохоор ажиллаж байна. Улаанбаатар хотын төвийн зургаан дүүргийн хороодод халдварын эх уурхай байгаа нь ажиглагдаж байна.

Халдварын тоо ихээр нэмэгдэж байгаатай холбоотой ХӨСҮТ болон НЭМГ-ын хүн хүч, машин техник хэрэгсэл шавхагдаж, олон цагаар ажиллах шаардлага гарч байна. Тиймээс та халдвар авсан нь батлагдсан, эерэг хариу гарлаа гэж мэдэгдсэн бол гэртээ хүлээгээрэй. Таныг эмнэлэгт тусгаарлах байлдал бага зэрэг удааширч магадгүй шүү гэдгийг ойлгоорой” гэв.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Болормаа
Болормаа
3 сар 13, 2021 12:38

Нөхцөл байд�##� хүнд байгааг маш сайн ойлгож байна. Хамгийн гол нь эмнэлэгт хэвтсэн өвчтөндөө яг ямар байд�##�тай байгааг нь хэлээд тайвшруулаад, ямар эмчилгээ хийх шаардлагатайг нь хэлээд өгвөл бид зохих �##�бан туша�##�тныхаа хэлснээр нь байгаад байж чадах ухамсартай хүмүүс. Гэтэл яасан, яах гэж байгаа нь мэдэгдэхгүй таг болчихоор нь үнэхээр хэцүү байгаад байна.

Иргэн
Иргэн
3 сар 13, 2021 12:54

Ийм хариуцлагагүй байж болохгүй. Дор хаяхад 10.000 хүн хүлээж авах бэлтгэлтэй байх ёстой. Нөхцөл байдлийг дандаа араас нь хөөцөлдөх биш урьдчилан бэлтгэ ! China шиг cabinet -room бэлтгэ! ( 1000 ортой ).

Зочин
Зочин
3 сар 13, 2021 17:02

Хөнгөн хүмүүсийг гэрт нь тусгаарлаж болно шүү дээ. Хүнд хүмүүсээ л хэвтүүлж эмчилнэ биз. ЭМЯ учраа олохгүй бүтэн жил улс орныг чирэгдүүллээ.Цаашид х�##�двар нэмэгдвэл ажиллах хүн хүчээ дэмий туйлдуулаад байна. Бусад улс орны туршлагаас сур�##�цах хэрэгтэй байна даа.

метраноксит
метраноксит
3 сар 20, 2021 17:23

Хатуу арга хэмжээ авахгүй бол сөнөнө дөө. Эдийн засаг энэ тэр гэж худлаа хуцаад байсан Оюун-Эрдэнэ гэж мангуу нөхөр яах гэж эрдэмтдийн үг сонсохгүй хөл хориог сулруулсан юм.

Холбоотой мэдээ

Back to top button