НИЙГЭМ

Баруун бүсийн гэмтсэн цахилгааны шугамыг засварлахаар 57 хүн ажиллаж байна

ОХУ-д хүчтэй цасан шуургатай байгаагаас үүдэн ОХУ-аас баруун аймгийн цахилгааныг таслагдсан талаар мэдээлсэн.

Ховд, Баян-өлгий, Увс аймгийн төвийн 1-р зэрэглэлийн хэрэглэгчдийг Дөргөний усан цахилгаан станциас ЦЭХ -ээр ханган ажиллаж байгаа юм.

ОХУ-ын Тываэнерго компанийн шуурхай ажиллагааны 4 бригад шугамын үзлэгт гарсан бөгөөд цахилгаан эрчим хүч тасарсан шалтгаан тодорхойгүй байна.

Тэгвэл Гэмтсэн шугамыг сэргээн босгоход Баруун бүсийн эрчим хүчний систем ТӨХК-ийн зургаан машинтайгаар 34 инженер, техникийн ажилтан, Увс ЦТСүлжээ ХХК-иас гурван машинтай 23 ажилтан нийт 57 хүний бүрэлдэхүүнтэй баг ажиллаж эхэлснийг Баруун бүсийн эрчим хүчний систем ТӨХК-аас мэдээлжээ.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button