УЛС ТӨР

Г.Занданшатар: Хянан шалгах түр хороо байгуулж, Т.Чимгээгийн хэргийг шалгах ёстой

УИХ-ын 2021 оны хаврын ээлжит чуулган өнөөдөр /2021.03.15/ 10:00 цагт нээлтээ хийлээ. УИХ-ын дарга Г.Занданшатар чуулганыг нээж үг хэлэхдээ С.Зориг агсныг алсан хэргээр гурван шатны шүүхээс ял сонссон Т.Чимгээд холбогдох хэргээр УИХ-аас Хянан шалгах түр хороог байгуулах шаардлагатай гэлээ.

Тэрбээр “Шүүх, эрх мэдэлд үүссэн гажуудал, ёс зүйн манлайлалгүй, шүүх засаглалын нэр хүндэд халдсан зарим шүүгчид одоо ажиллаж байгаа Ёс зүйн хороо, Шүүхийн ерөнхий зөвлөл хариуцлага тооцож ажиллахгүй, толгойг нь илж байна. Нөгөө талаар хуулийн байгууллага хэрэг мөрдөх, шалгах явцдаа иргэний эрхийг зөрчихгүй байх тодорхой саналыг ойрын хугацаанд бэлтгэж, УИХ-д өргөн барихыг үүрэг болгож байна.

Монгол Улсад эрүү шүүлт иргэндээ тулгасан бусармаг үйлдэл дахиж хэзээ ч гарах ёсгүй. Хуулийн байгууллагын хүний эрхэд илт халдаж, ял хүлээлгэдэг бичлэг, гомдол их ирж байна. Шударга ёс хуулиар тогтох ёстой. УИХ-ын тухай хуулийн Хяналт шалгалтын хуулийг хэлэлцэн батлах ёстой. Энэ хаврын чуулганаар хэлэлцэн батлах шаардлагатай байна. Тухайлбал, иргэн Т.Чимгээд холбогдох хэргийн хүний эрхийн зөрчил гаргасан эсэх асуудлаар УИХ-аас Хянан шалгах түр хороог байгуулж ажиллах ёстой байна” хэмээн ярилаа. 

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
3 сар 15, 2021 11:48

ИХ-н ялтангуудаа л ш�##�гах ёстой юм биш үү. эби тарвагыг хорьж шүү л дээ.

Зочин
Зочин
3 сар 16, 2021 08:18

Ed nart uur xiix yum baidaggui yum baix daa.

Зочин
Зочин
3 сар 16, 2021 12:48

ХҮНИЙ ЭРХИЙН ТУХАЙ ЯРИХ НЬ САЙН. ХАМГИЙН ТОМ ХУЛГАЙЧАА БҮР САЙН ШАЛГААРАЙ.

Холбоотой мэдээ

Back to top button