Нийгмийн

Увс, Ховд, Баян-Өлгий аймгийн хэрэглэгчид цахилгаан эрчим хүчинд холбогдлоо

Хүчтэй шуурганы улмаас ОХУ-ын хилээс нааш 10 км-т Увс аймгийн Давст сумын нутаг Хүдэнгийн хөдөөд цахилгаан дамжуулах агаарын шугамын нэг тулгуур хугарч Увс, Ховд, Баян-Өлгий аймгийн хэрэглэгчдийн цахилгаан эрчим хүчний хэрэглээг хязгаарлаад байсан.

Улмаар хэрэглэгчдийг Дөргөний УЦС болон дизель эх үүсвэрээр эрчим хүчээр тодорхой хязгаарлалтайгаар хангаж байсан юм.

Унасан тулгуурыг босгохоор “Баруун бүсийн эрчим хүчний систем” ТӨХК-ийн 34 инженер, техникийн ажилтан, “Увс ЦТСүлжээ” ХХК-иас 23 ажилтан нийт 57 хүний бүрэлдэхүүнтэй баг ажиллаж, өчигдөр шөнө Увс, Ховд, Баян-Өлгий аймгийн хэрэглэгчид цахилгаан эрчим хүчинд бүрэн холбогдлоо.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
АХМАД
АХМАД
3 сар 16, 2021 11:44

Байрны х�##�а�##�тыг хэвийн хэмжээнд өгөөч ээ, хөлдүүс болох нь. Дулаарах болооогүй ш дээ.

Холбоотой мэдээ

Back to top button