УЛС ТӨР

ФОТО: Ардчилсан намын даргад нэр дэвшигчид гишүүд, сонгогчидтойгоо цахимаар уулзлаа

АН-ын түүхэнд сорилт тулгараад байгаа энэ цаг үед тус намын даргын сонгуульд нэр дэвшин өрсөлдөж байгаа нэр дэвшигчдийг Ардчилсан намын гишүүд, сонгогчид халуун дотноор хүлээн авч байгаагаа илэрхийлж байна.

АН-ын даргын сонгуульд нэр дэвшигчид болох Отгондаваагийн Амартүвшин, Даваахүүгийн Пүрэвдаваа, Одонгийн Цогтгэрэл, Сүхбаатарын Эрдэнэболд нарын мөрийн хөтөлбөрөө гишүүдээ танилцуулах уулзалт, цар тахлын нөхцөл байдлаас улбаалж, УОК-аас гаргасан дүрэм журмын хүрээнд зайнаас буюу цахимаар зохион байгуулагдаж байгаа юм. Анхны онлайн уулзалт Архангай, Булган, Баянхонгор аймаг болон Нийслэлийн БЗД-ээс эхэллээ.

Нэр дэвшигч Отгондаваагийн Амартүвшин “Ардчиллын 5 ялалт ард түмний 5 ялалт”, нэр дэвшигч Даваахүүгийн Пүрэвдаваа “Зогсолтгүй урагшилж, тогтвортой хөгжье” Одонгийн Цогтгэрэл “Цуг шинэчилье” нэр дэвшигч Сүхбаатарын Эрдэнэболд Эв нэгдэл- Сөрөг хүчин- Ялалт 24 гэсэн уриатайгаар энэ удаагийн намын даргын сонгуульд оролцож, энэ үзэл баримтлалаар боловсруулсан мөрийн хөтөлбөрөө гишүүд дэмжигчиддээ танилцуулж байна.

Нийслэлийн БЗД-ийн гишүүд, дэмжигчидтэйгээ онлайн уулзалт үргэлжиллээ. Шинэ, залуу эрч хүчтэй 70,80 оны залуус намын даргад нэр дэвшин, эв эеийг эрхэм болгон сонгуулийн сурталчилгаагаа явуулж буйд АН-ын гишүүд талархан хүлээн авч байна.Эв нэгдлээ эрхэмлэн намаа эрс шинэчлээрэй гэдэг захиасыг цахим уулзалтад оролцсон нам гишүүд хэлж, нэр дэвшигчдэд амжилт хүслээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Бббб
Бббб
3 сар 16, 2021 20:36

Сонгууль бүрээр л нэр дэвшиж явдаг тэгээд дандаа ундаг. Албан туша�##�д гөөмөн дуртаймаа энэ Пүрэвдаваа!
Их шунсан хүнд төрийн жолоо бүү атгуул гэдэг байхаа!?

Зочин
Зочин
3 сар 16, 2021 20:41

Шудраг ёс, улс төрийн ёс зүй ярих ёстой АН-с асууя!
Дүүрэгтээ тойрогтоо сонгууль бүрээр дара�##�ж ялагд�##� авчирсан хүн энд яагаад нэрээ дэвшүүлээд явж байгаан?!!
Яагаад хариуцлаг хүлээлгэхгүй байгаан?!!

Холбоотой мэдээ

Back to top button