УЛС ТӨР

О.Цогтгэрэл: АН иж бүрэн шинэчлэл хийхгүй бол “арчигдах” том сорилтын өмнө байна

Арлчилсан намын түүхэн цаг үед зохион байгуулагдаж байгаа тус намын даргыг сонгох энэ удаагийн сонгуульд шинэ залуу 70, 80 оны залуус тунан үлдэж, шинэчлэлийн мөрийн хөтөлбөрөө танилцуулж байгаад гишүүд, дэмжигчид нь талархалтай хандаж байна.

Ардчилсан намын даргын сонгуульд нэр дэвшигч Одонгийн Цогтгэрэл, Сүхбаатарын Эрдэнэболд, Отгондаваагийн Амартүвшин, Даваахүүгийн Пүрэвдаваа нар өчигдөр (03.16) Архангай, Булган, Баянхонгор аймаг болон Нийслэлийн БЗД-ийн гишүүд, дэмжигчидтэйгээ цахимаар уулзаж, мөрийн хөтөлбөрөө танилцуулсан бол өнөөдөр (03.17) Говь-Алтай, Говь-сүмбэр, Баян-Өлгий аймгийн гишүүд, дэмжигчидтэй цахим уулзалтыг хийж, мөрийн хөтөлбөрөө танилцуулан санал солилцлоо.

Нэр дэвшигчид хэлсэн үгэндээ АН-ын дараалсан ялагдал, уналт, хагарал, бутралын шалтгаанд дүн шинжилгээ хийж, даван туулах гарц шийдлийн талаар өөрсдийн байр суурийг илэрхийлж, эв, нэгдэл, хамтын удирдлагын тогтолцоог бий болгох ёстой гэдгийг онцолж байсан юм.

Цахим уулзалтад оролцсон гишүүд, дэмжигчид  эв нэгдлээ эрхэмлэж, намаа эрс шинэчлээрэй гэдэг захиасыг хэлж, нэр дэвшигчдэд амжилт хүслээ.

АН-ын даргын сонгуульд нэр дэвшигч О. Цогтгэрэл  “Миний бие АН-ын даргын сонгуульд "Цуг шинэчилье” гэсэн уриатайгаар оролцож байна. Шинэчлэл бол зөвхөн АН-ын бус, Монгол Улсын асуудал. Энэ намд бүрэн шинэчлэл шаардлагатай гэж боддог. АН илүү хөдөлгөөнтэй, үзэл баримтлалтай, цахим, хурдтай нам болж өөрчлөгдөх ёстой. Боловсон хүчний бодлогоор, иргэн, төрийг холбох ёстой.  Шинэчлэл гэдэг дарга солихын төдийхөн ойлголт биш. Ялангуяа Ардчилсан намын шинэчлэл гэдэг хэлбэрийн төдийхөн ажил биш. Бид иж бүрэн шинэчлэл хийж чадвал үлдэх, үгүй бол “арчигдах” том сорилтын өмнө байна.

Ардчилсан ХӨНГӨН, ХУРДАН, ХҮРТЭЭМЖТЭЙ, ХОЛБОГДДОГ болж байж сонгогчдын ой тоонд дахин өөрөөр байршина, ахин сэргэн мандана. Энэ өөрчлөлтийг шат шатны гишүүдтэйгээ цуг шинэчлэхээр энэхүү сунгаанд өрсөлдөж байна. Ардчилсан Монгол улсаа, Ардчилсан намаа “мосттой” болгох Шинэчлэлийн 4Х хөтөлбөрөө танилцуулж байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button