Ж.Байгалмаа: Халдвар авсан хүн 10-14 хоногийн дараа бусдад халдвар тараахаа больдог

Коронавирусийн халдвар тусаад эмчлүүлж буй хүмүүсийг 10 хонуулаад шинжилэгэ ч авахгүй эмнэлгээс гаргаж байгаа талаар өчигдөр нэгэн иргэн манай сайтад хандаж мэдээлэл өгсөн.
Тэгвэл үүнийг ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга Ж.Байгалмаа баталж байна.
Тэрбээр "Тухайн хүнд шинж тэмдэг илэрснээс хойш 10 хоног, дээд тал нь 14 хоногийн дараа бусдад халдвар тараахгүй болдог. Тухайн хүнээс шинжилгээ авахад 40-50 хоног, цаад тал нь хоёр сарын хугацаанд эерэг гарч болно. Хэдийгээр эерэг гарсан ч халдвартай гэсэн үг биш. Олон улсад хийгдсэн судалгаануудын үр дүнг үндэслээд өвчлөл нэмэгдэж байгаа, орны ачаалал үүсэж болзошгүйг үндэслээд 10 хоногийн дараа эмнэлгээс гаргаж байгаа. Халдвар тараах эрсдэлгүй учраас эмнэлгээс гаргахдаа шинжилгээ авах шаардлагагүй” хэмээсэн юм.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Паа.