УЛС ТӨР
ЧУУЛГАН: Манай улс 155747 хүн буюу хүн амынхаа 7.4 хувийг вакцинжуулаад байна
Өнөөдрийн чуулганы үдээс хойших хуралдаан эхэллээ.
Хуралдааны эхэнд вакцинжуулалтын явцын талаар Шадар сайд С.Амарсайханы мэдээллийг сонсож байна.
Шадар сайд хэлэхдээ “Дэлхий дахинд коронавирусийн эсрэг эм болон вакцины 265 эмнэлзүйн туршилт, судалгаа хийгдэж 9 вакцинд ДЭМБ-аас зөвшөөрөл олгосон байна. Монгол Улсад 18-аас дээш насны 2083000 иргэн буюу нийт хүн амын 63 хувийг хамруулахаар төлөвлөсөн бөгөөд дөрвөн улсын вакциныг импортолж вакцинжуулж эхэлсэн. Гуравдугаар сарын 17-ны байдлаар 155747 хүн буюу хүн амынхаа 7.4 хувийг эхний тунд хамруулсан нь дэлхийн хэмжээнд 17-д жагсаад байна.
Зорилтот бүлгийн хүмүүсээ ангилж, тодорхойлж нийслэлд 41 цэгээр дамжуулан дархлаажуулж байна” гэлээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.