
Өчигдөр /2021.03.18/ “Монгол цэргийн өдөр”, орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 100 жилийн ойн баяр тохиов. Цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан нийслэлд ёслолын буудлагаас өөр нүсэр арга хэмжээ зохион байгуулаагүй ч, эл өдөр зэвсэгт хүчний түүхэн уламжлал, хөгжил шинэчлэлийг харуулах хэд хэдэн музейн үзмэрүүд дэлгэгдлээ.
Үүнээс анхаарал татсан нь Ардын хувьсгалыг үүсгэн байгуулагч, гарамгай жанжин Д.Сүхбаатарын 100 гаруй жилийн настай хувцас, эдлэл хэрэглэлийг хамгаалалтгүйгээр студийн гэрэл, температурт шууд эфирээр гаргасан гэх явдал байв. Түүхийн нэн ховор биет өвүүдийг хэн дуртай нь хүссэн газартаа зөөвөрлөөд, ялангуяа телевизийн бичлэгт оруулсан гэгдэж буй нь олон хүнд хардлага төрүүлээд амжсан юм.
Ер монголын телевизийн түүхэнд студийн байрандаа түүхэн ховор үзмэрийг дэлгэж үзүүлсэн түүх үгүй. Тиймээс ч уг явдлыг Соёлын сайд Ч.Номин өөрийн эрх мэдэл, давуу байдлаа ашиглаж, түүхэн биет өвийг нэвтрүүлэгтээ ашиглахын тулд үзмэрийн тээвэрлэлт, дэлгэгдэх горимыг зөрчсөн гэх бор шувуухай цахим сүлжээгээр нисэв.
Мэдээллийн агуулгыг тоймлон хүргэхэд: Асуудал дагуулсан эл үзмэр нь Соёлын яамны харъяа Монголын үндэсний музейн өмч аж. Гэвч Монголын цэргийн музейн хүсэлтээр Их жанжинтай холбоотой өвүүдийг нэг сарын хугацаатай түр шилжүүлсний маргааш нь эл явдал гарчээ. Шилжүүлэхдээ хариуцсан музейд нь тухайн үзмэрүүдийг “Төрийн ордон”-д үзэсгэлэн дэлгэнэ хэмээн төлөвлөсөн ч, телевизийн эфирээр гарсан нь хэл ам дагуулаад буй. Өдгөө дээрх үзмэрүүдийг зөөвөрлөн, эгүүлэн Монгол цэргийн музейд авчирсан аж.

Угтаа соёлын биет өвийг хамгаалах, зөөж тээвэрлэх журам гэж бий. 100 гаруй жилийн настай, нэн ховор биет өвийг хадгалах тээвэрлэх журмыг 2016 оны нэгдүгээр сарын 18-ны өдөр Монгол Улсын Засгийн газрын 52 дугаар тогтоолоор баталсан. Уг журамд:
- 1.3 Соёлын биет өвийг зөөж тээвэрлэх үйл ажиллагаанд биет өвийн эх төрх, шинж чанар, бүрэн бүтэн байдалд хохирол учруулахгүй байх зарчмыг баримтална.
- 1.4 Зөвхөн үзэсгэлэнд оролцуулах, судалгаа шинжилгээ хийх, сэргээн засварлах, хадгалалт, хамгаалалтын нөхцлийг сайжруулах зорилгоор тээвэрлэнэ.
- 4.2 Эзэмшигч байгууллага хуулийн этгээд нь соёлын биет өвийг зөөж тээвэрлэх зөвшөөрлөө Соёлын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн, аймаг нийслэлийн Засаг Дарга эзэмшигч байгууллагаас авах, хуулийн этгээдийн саналыг үндэслэн зөвшөөрөл олгоно. Хүсэлтэд соёлын биет өвийг зөөж тээвэрлэх, зорилго, үндэслэл шаардлагын талаар тодорхой дурдаж, удирдамж тус бүрийн тодорхойлолт, гэрэл зургийг хавсаргана. Удирдамжид соёлын биет өвийг зөөж тээвэрлэх арга зам, тээвэрлэх, хүлээлгэн өгөх хугацаа, маршрут, тээврийн хэрэгсэл, тээвэрлэгчийн болон харгалзан хамгаалагчийн талаарх мэдээллийг тусгана
- 5.1 Соёлын биет өвийг хууль тогтоомжийн дагуу бусад байгууллагад түр шилжүүлсэн нь эзэмшигч байгууллага, хуулийн этгээдийг энэхүү үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй зэрэг зүйлсийг тодорхой тусгасан. Түүнчлэн үзмэрийг хадгалах, дэлгэхэд нарийн дэг шаарддаг байна.
-МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ МУЗЕЙ: “ӨГЛӨӨ ХӨТӨЛБӨР”-ӨӨР МАНАЙ ҮЗМЭР ГАРСАН ГЭДГИЙГ БИ САЯХАН МЭДЛЭЭ-

Бид дээрх асуудлаар Монголын үндэсний музейн Музей судлалын мэргэжил арга зүйн төвийн дарга Д.Мөнхтогоогоос тодруулга авлаа. Тэрбээр Их жанжины үзмэр телевизийн эфирээр гарсан, тэнд очсон асуудлыг мэдээгүй байв.
-Жанжин Д.Сүхбаатарын эдэлж хэрэглэж байсан хэрэглэл телевизийн эфирээр хамгаалалтгүйгээр, манеканд өмсгөсөн байдлаар гарсан. Энэ тухай мэдээлэл өгөөч?
-Жанжин Д.Сүхбаатартай холбоотой эд зүйлс “Өглөө хөтөлбөр”-өөр гарсан гэдгийг би саяхан мэдлээ. Манай музейн яг ямар үзмэр гарсан тухай бид мэдээлэлгүй байна.
-Музейн биет өвийг тээвэрлэх журам гэж байдаг байх?
-Музейн эд өлгийн зүйлийг зөөж, тээвэрлэх журам 2016 онд гарсан.
-Даавуун, нэхмэл эдлэлийг музейн орчинд хэрхэн хадгалах ёстой вэ?
-Нэхмэл эдлэл нь музейн үзмэрүүд дундаа эмзэг, мэдрэмтгийд тооцогддог. Монгол Улсын музейн стандартад нэхмэл эд өлгийн зүйлийг хадгалахдаа +18 хэм дулаан, 50-55 хувийн харьцангуй чийгшил, 50 льюксээс доош гэрэлтүүлэгтэй орчинд зориулалтын сав, баглаа боодлыг хийсэн байх ёстой. Мөн зориулалтын шүүгээ, тавиурт тоос шороо, орчны бохирдол орохооргүй баглаа хийсэн байхыг тусгаж өгсөн. Жишээ нь шилэн хоргонд орчны бохирдол орохооргүй орчинд тохируулгатай хийх нь зөв.
-Тээвэрлэлт буруу хийснээр эд өлгийн зүйл гэмтэх, насжилт хоргодож болох уу?
-Музейн үзмэрийг гэмтэл, хоргодолд оруулдаг гол хүчин зүйлсийн нэг үзмэртэй буруу харьцсанаас болдог. Ийм тохиолдол олон бий.
-Жанжин Д.Сүхбаатарын хувцас эдлэл зөвхөн танайд хадгалагддаг уу?
-Манайхаас гадна Монголын цэргийн музей, Сэлэнгэ аймгийн музейд байдаг.
-МОНГОЛ ЦЭРГИЙН МУЗЕЙ: “МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ МУЗЕЙ”-Н УДИРДЛАГУУДТАЙ УТСААР ЯРЬЖ ТОХИРООД, ТЭР ДАГУУ БИД СУРТАЛЧИЛГААНД АШИГЛАСАН-

Харин музейн үзмэрийг түр шилжүүлэн авсан гэгдэж буй "Монголын цэргийн музей”-н Мэргэжлийн албаны дарга, эрдэм шинжилгээний ажилтан А.Ганганчимэгийн тухайд тухайн нэвтрүүлэг тайлбарлагчаар оролцсон билээ. Тэрбээр уг арга хэмжээг эртнээс төлөвлөсөн бөгөөд Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний жанжин штабын зүгээс гуравдугаар сарын 18-ны өглөө “Өнөө өглөө” нэвтрүүлгийн багтай хамтран ажиллах хүсэлтээ хоёрдугаар сарын 18-нд “Мongol HD” телевиз рүү илгээсэн. Телевизийн зүгээс санал тавьсаны дагуу “Монгол цэргийн музей”-гээс Их жанжинтэй холбоотой зүйлсийг авчирч, нэвтрүүлгийн студид тавьсан” хэмээж буй. Уг асуудлаар товч асуудалд тайлбар авлаа.
-Монголын Үндэсний музейгээс хэчнээн дурсгалт зүйлсийг авсан, түүнээс хэд орчмыг студид дэлгэсэн бэ?
-11 ширхэг үзмэрийг авсан. Үүнд Д.Сүхбаатар жанжины малгай, дээл, хоёр уран зураг, тамганы сав зэргээс бүрдсэн дөрвөн ширхэг үзмэрийг эфирт ашигласан.
-Насжилтын хувьд хэр удаан хадгалагдсан эд зүйлс байсан бэ?
-Дандаа л 1920-оод оны үед хэрэглэгдэж байсан зүйлс юм. Д.Сүхбаатар жанжины эд өлгийн зүйлсийг үзэгчдэд харуулах, танин мэдүүлэх зорилготой юм.
-Их жанжинтай холбоотой түүхэн эд зүйлсийг телевизийн бичлэгт ашиглах тухайгаа “Монголын Үндэсний музей”-гээс асууж, зөвшөөрөл авсан байсан уу?
-“Төрийн ордон”-д гаргана, дараа нь өөрийн байранд үзэсгэлэнгээ нэг сарын хугацаанд гаргана гэдэг гэрээг хийсэн. “Mongol HD” телевиз ийм хүсэлт тавилаа гэдгийг манай ерөнхий менежер “Монголын үндэсний музей”-н удирдлагуудтай утсаар ярьж тохироод, тэр дагуу бид сурталчилгаанд ашигласан.
-Энэ асуудалд тээвэрлэлтийн асуудал хүмүүсийн шүүмжлэлийг дагуулаад байна?
-Шүлтгүй даавуугаар “Монголын Үндэсний музей”-гээс боож ирсэн сав баглаа, боодлын дагуу шүлтгүй даавуундаа боогоод гадуур нь үзмэрийн хайрцагтаа боогоод аль аль талдаа тээвэрлэлтээ хангаж ажилласан. Ямар нэгэн байдлаар орчин сольж байгаа нөхцөлд шууд байгалийн гэрэл туссан орчинд оруулж болохгүй. Үзүүлгийн танхимд байгаа үзмэрийг аваад бид түр байршуулах өрөөнд байлгаад дараа нь үзэсгэлэнд дэлгэнэ. Тээвэрлэлт бүрт шүлтгүй даавуунд боогоод баглаа боодлоо хийгээд Зэвсэгт хүчний Жанжин штабаас захиалж авсан тусгай бүхээгтэй машинаар авч яваад нэвтрүүлэгт ашигласан.Үзмэрт хүрч байгаа учир цагаан бээлийтэй харьцах зэрэг зүйлсийг мөрдөн ажилласан.
-Нэвтрүүлэгт ашиглахдаа хувцасны гадуур шилэн хаалт хийх боломжгүй байсан уу?
-Манайд байршуулснаар зөөлөвчтэй манеканд, шилэнд байршуулсан. Шилэн хоргыг тээвэрлэх боломжгүй. Үзэмжгүй, дээр нь машинд багтахгүй байсан. Тиймээс хаалтгүй дэглэсэн.
-Тээвэрлэлтийн хугацаанд агаарын хэм, студийн гэрэл үзмэрт нөлөөлөх үү?
-Студид байгалийн гэрэл тусахгүй, гэрлүүд үзмэрүүдээс хол, халалт байхгүй учир арга хэмжээг сурталчлах үүднээс хоёр цагийн шууд нэвтрүүлэгт оруулсан.
-МОНГОЛ ТВ: СОЁЛЫН ЯАМТАЙ ХОЛБООТОЙ АЛБАН БИЧИГ БАЙХГҮЙ-

Харин “Mongol HD” телевизийн “Өглөө хөтөлбөр”-ийн ерөнхий продьюсер С.Дэлгэрмаагийн хувьд, “Зэвсэгт Хүчний Жанжин штаб, Батлан хамгаалахын яамд хамтран Зэвсэгт хүчний 100 жилийн ойг тохиолдуулан “Mongol HD” телевизэд хамтарч ажиллах хүсэлтийг албан бичгээр илгээснийг хүлээн авч, хариу бичиг илгээн хамтарч ажиллахаар болсон” хэмээх тайлбарыг өгч буй.
Ингэхдээ “Нэвтрүүлэгтээ сонирхолтой үзмэрүүдийг оруулъя, танайд ямар үзмэрүүд байна” гэдэг саналыг уг музейн эрхлэгч болон захиралтай ярьсны үндсэнд “Монголын үндэсний музей”-гээс Их жанжинтэй холбоотой үзмэрүүдийг авахаар болсон аж.
Гурван цагийн хөтөлбөртөө бэлтгэхийн тулд тусгай бүхээгт машинаар үзмэрүүдийг зөөж, хүн хүргэхгүй байх, байгалийн гэрэл оруулахгүй, хурц гэрэл тусгахгүй зэрэг шаардлагуудыг биелүүлж, хамтарч ажилласнаа онцлов.
-Түүхэн ховор үзмэрийг шилэн хоргонд хийлгүй, манекэнд өмсгөсөн нь зах дээр худалдаалдаг бараатай адил харагдсан гэх шүүмжлэл байсан?
-Шилэн хоргонд хийх эсэх нь тухайн музейн мэргэжилтний үүднээс дүгнэж гаргасан үзүүлэлт. Бид өөрсдөө шилэн хоргонд байрлуулахгүй, манекэнд өмсгөнө гэсэн шаардлага тавих эрхгүй. Мэргэжилтнүүдийн шаардлагаар үзмэрээ тавьж байгаа. Манекэн нь дэлгүүрийн хувцас өлгөдөг хатуу материалтай биш, даавуун зөөлөн материалтай юм билээ.
-Музейн үзмэрийн студидээ нүүлгээд ирснийг телевизийн удирдлагуудын эрх ашигтай холбож тайлбарласан иргэд цөөнгүй байсан?
-Бид анхнаасаа Соёлын яамтай хамтарсан бол өөр сэдвээр ярих байх. Энэ нь Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний салбартай хамтарсан. Орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 100 жилийн ойн баярт ач холбогдол өгөөд, албан хүсэлтээр хийгдсэн ажил. Соёлын яамтай холбоотой албан бичиг байхгүй. Нэвтрүүлгийн эхлэл төгсгөлд хамтарсан яамдуудаа хэлсэн. Бид Соёлын яаманд албан хүсэлтээ илгээсэн бол зөвшөөрөхгүй. Энэ нь өөрөө Зэвсэгт хүчний Жанжин штабын мэдлийн ажил юм.
СЭТГҮҮЛЧИЙН ТЭМДЭГЛЭЛ: Холбогдох хүмүүсийн хэлж буйгаар тэд "Монгол цэргийн өдөр” дэлгэхээр зэхэж байсан нэвтрүүлгийн тухай нэгдсэн мэдээлэлгүй, хоорондоо харилцаа холбоо муу байсан нь анзаарагдаж байна. Хамгийн гол нь орчны тоос шороо, агаарын хэмд ч элэгдэл нь хэмжигдсээр байдаг 100 гаруй жилийн настай түүхэн өвийг ийн зохион байгуулалтгүйгээр дурын газар руу зөөж буй нь хайран. Бидний дунд эртнээс мэргэжилтнүүдийн буруутай үйл ажиллагаа, эрх ашигаас шалтгаалсан өлгийн олдвор, түүхэн бүтээлүүд алдагдсан, үрэгдсэн цөөнгүй жишээ бий. Тухайлбал өдгөөгөөс 10 гаруй жилийн өмнө "Монгол цэргийн музей”-д хадгалж байсан Чингис хааны байлдан дагууллын үе буюу XIII зууны үед хамаарах түүх соёлын хосгүй үнэт бүтээлд тооцогдох саадаг, хусан сум учир битүүлгээр алга болсон. Эл асуудлыг өдгөө хэн ч сөхөхгүй, дурсахгүй байгаа нь хачин. Тухайн үед тус музейн эрдэм шинжилгээний ажилтан хийж байсан Г.А гэх залуу 2009 онд Дорнод аймагт болсон Буриад сур харвааны наадам, үзэсгэлэнд 10 гаруй хусан сумтай, үйсэн саадагтай оролцоод буцахдаа түүхийн дурсгалыг гээсэн юм. Тэрбээр цагдаагийн байгууллагад “Би микроны дээд талын ачаанд сум, саадгийг өгч ачуулсан. Гэтэл Улаанбаатарт ирээд авах гэтэл алга болсон байсан” хэмээн жишим үгүй тайлбарлаж байсан. Хачирхалтай нь ийн ноцтой хэрэг өдүүлсэн Г.А-д тус музейн хуучин удирдлага хариуцлага тооцоогүйгээс гадна, тэрбээр өдгөө нөлөө бүхий том албан тушаалд дэвшсэн гэгддэг.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Номингийн нөлөөгөөр л хувмйн тврүү нь зөөсөн байж таараа. Баян айлын охин тарв�##�заж байна аа.
Ямар дураараа төрийн ажлыг хувийн боолчлол шигээ хардаг юм бэ энэ Номин. Төсөөр ц�##�инжуулдаг хувийн тв Соёлын яамнаас нь өөр л баймаар
за энэ ч бас л юмханаас юм унагачих л санаатай байдаг л 1 дура бна дө
Ядаж мэргэжлийн хүмүүсээс зөвлөгөө авч болдоггүй юм байх даа. Хөдлөх үйлдэл, хэлэх үг бүр нь хариуцлага нэхдэг �##�бан туша�##� шүү гэдгээ ухаарч ажиллах хэрэгтэй дээ.
Аваад зарсан бишдээ. Номинг Соёлын сайд болоход eguur.mn эрхлэгч өдөржингөө л фб.дээ эсэргүүцсэн пост хийгээд байсан.Ийм юм хүртэл бичүүлж нтр утгагүй юм хаха.
Avaad zarsan bish ch geh shg. Huuli durem, gorim gej yum baina! Uuniige dagahgui yum bol durem juram bgad yah yum, uuruu said bolood ch yah yum!
Баян ч гэж аав нь баахан зээл аваад төлөагүй гсн биздээ.Энэ их дураарах новш юмаа
Дандаа бүтэхгүй болохгүй мэдээ. Монгол төр сайдаасаа эхлээд хурган дарга хүртлээ бүрэн ялзарчээ!
Хотыг Сумъяабазар.Соёлыг энэ эргүү хүүхэн бусниуллаа.Юмаа мэддэгт нь бүрэн бүтэн дээр нь с�##�гаж аваачээ.Зоосон нүдтэй өймаар хүмүүс үрэн таран хийж дуусгана даа.!!
Номин гэж өлөгчин ингэж музейн юм зөөх хэрэггүй хөлдүү хүүр юм
Яахаараа зурагтаар гаргаж болдоггүй юм. Өмнө нь ганц 100 жил бүү хэл хэдэн 100 жилийн настай ховор үзмэрээ зарсан гээ биз дээ. Тэднийг яаж шийтэгсэн юм.
Монгол бичгийн анхны дурсг�##�, 776 жилийн өмнөх түүхэн эх баримт, хүн төрлөхтөний түүхийн хосгүй үнэт зүйл Чингис хааны чулууны бичгийг Орос хулгайлЖ авчихаад одоо хүртэл эргүүлж өгөхгүй байгаа бөлгөө. Чингис хааны музей нээхдээ тэр үнэт зүйлээ Олон улсын конвенцийн дагуу нэхэж, эгүүлэн авууштай билээ. Нэхэх зүрх зориг манай дарга нарт байгаа болов уу? !
Арай ч дээ, гэрээгээ зөрчин ийш тийш зөөхдөө менежер утсаар яриад л болдог юм байх даа. Дуртай юм бол очоод нэвтрүүлгээ хийнэ биз, заав�##� зөөвөрлөх хэрэгтэй юу? Сайддаа долигноод байгаам байх даа
Соёлын сайдтай холбоотой юм түй ч �##�га.
Харин музейн удирдлагуудын мэдлэггүй байд�##� л харагдаж байгаа юм биш үү.
Хоорондоо утсаар яриад л, ажилтнууддаа заавар өгөөд л.
Реклам хийж, зурагтаар гарахдаа л сайн.
Үзмэрийн хадг�##��##�т, хамга�##��##�тын т�##�аар мэдлэггүй музейн удирдлагууд л.
Зөвлөх Дуламын Бум-Очирынх нь дүү Дуламын Бум-Эрдэнэ нь Кино үйлдвэрлэлийн с�##�барын өртөгийн сүлжээний зургийг гаргах гэсэн манай хана хүрдэггүй ээ. Аргаггүй л бүх урлаг авьяасыг нэгтгэдэг с�##�бар юм.___ сууж байна. Өртөгийг маркетингийн төрийн бус байгууллагаар тооцоолуулж байхын... Төр юм болохоор тэр л. Гацууртын төсвийг эд нар тооцоолж өгдөг юм өолрв уу
Хүүхдээ түмний БУЛАЙ болгосон Чинбатыг хөдөлмөрийн баатрын хураах хэрэгтэй.
Мөнгөнөөс охиноо өгч байгаа ийм аав ИЧИХ ХЭРЭГТЭЙ
Бум-Очир, Номин 2-т эхлээд төрийн ажлын дөр суулгачих юмсан. Хувийн компани биш шүү дээ!
МАН анзаараад байхад юм үзээгүй хоншооргүй гарууд юмаа. Еөкийн квотын ганц сайдаа л б�##�бахын. өмнөхийг нь бас б�##�баад л бдаг бсан.
Ард түмний хөрөнгө, улсын хөрөнгийг хулгайлагчид, өөрсдөө хийж бүтээсэн юм шиг хулгайлж байна (ногоон нүдэн лам, жанжины гавья, гм), хулгайч нарт хариуцлага тооцох ёстой, монголчууд маш их доромлуулж байна, хулгайчийн хүүхдүүд өв з�##�гаж хулгайч болж төрийн ордонд з�##�арч байна. Жирийн ардын хүүхэдэд хэзээч боловсрол эзэмшүүлэхгүй, хэзээч дээш нь гаргахгүй, хэзээч сайхан амдруулахгүй, үргэлж өр зээлэнд оруулж, мөнхийн боолоо богоно.
Ажлаа мэдэхгүй удирдлагын �##�даа шүү дээ. Дампуурсан удирдлагатай.
Хулхи дээл хувцас байх аа. Сүхбаатарыг нас барснаас хойш 20 гаран жилийн дараа товойлгон гаргах ажил өрнөсөн байдаг. Өөрөөр хэлбэл 1940-өөд оноос хойш. Тэр хүртэл Бодоо,Данзан гэж л их ярьдаг байсан байгаа юм.. 30-аад оноос Чойб�##�санг их ярьдаг болсон байна. Тэгэхлээр үзүүлээд байгаа хувцас хулхи байх магадл�##� туйлын өндөр.
Тэр хариуцсан хүмүүс нь зөвшөөрөхгүй өгөхгүй байх хэрэгтэй байждээ. Дор дороо үүрэг хариуцлагандаа эзэн байх ёстой. Хэн нэг мангуу эргүүгийн үгээр явб�##� улсын сан хөмрөг шамшигдаж үрэгдээд дууснаа.