УЛС ТӨР

Хамтын тэтгэврийн тухай хуулийн төсөл өргөн барилаа

Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж, А.Адъяасүрэн нар Хамтын тэтгэврийн тухай хуулийн төслийг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн барилаа.

Хамтын тэтгэврийн тухай хуулийн гол үзэл санаа нь олон жил хамт амьдарсан гэр бүлийн гишүүдийн нэг нь нас барсан тохиолдолд тэтгэвэр нь тодорхой хувь хэмжээгээр, үлдсэн гэр бүлийн гишүүний амьдрах хугацаанд нь өвлөгдөх явдал юм. Гэхдээ тодорхой шалгуур тавих юм байна. Тухайлбал, 10-аас дээш жил хамт амьдарсан, гэр бүлийн баталгаатай, дундаасаа үр хүүхэд төрүүлэн өсгөсөн гэх мэт шаардлага байх ажээ.

Хамтын тэтгэврийн асуудал нь дараах хэд хэдэн онцлогийг агуулах юм байна. Үүнд:

1. Бусад улс орон төдийгүй манай улсад олон жил хамт амьдарсан нэг гэр бүлийн өндөр настнуудын нэг нь хорвоогийн мөнх бусыг үзүүлэхэд үлдэж байгаа ахмад нь цаг хугацааны хувьд удаан амьдарч чадахгүй байгаа статистик судалгаа байдаг аж. Энэ нь өрхийн амьжиргааны хэрэглээ буурах, ганцаардах, сэтгэл санааны уналтад орох, хөгшрөлтийн процесс хурдан явагдах зэрэг сөрөг байдлаар илэрдэг байна. Үүнээс сэргийлэх нэг зорилго нь хамтын тэтгэвэр юм.

2. Хамтын тэтгэврийн хууль үйлчилснээр цаашид тогтвортой гэр бүлийн тоо нэмэгдэх, гэр бүлийн гишүүдийн бие биеэ хайрлах, урт удаан хугацаанд хамт амьдрах, олон хүүхэд төрүүлж өсгөх, эрүүл мэнддээ анхаарах хандлага өснө.

3. Хамтын тэтгэврийн тухай хууль бий болсноор тэтгэврийн хуримтлалын тогтолцоонд сөргөөр нөлөөлөх байдал үүсэхгүй гэж хууль санаачлагчид үзэж байна.

Хуулийн төслийг “Тэжээгчээ алдсаны тэтгэврийн тухай” хуультай адилтган ойлгож болохгүй юм. Тэжээгчээ алдсаны тэтгэврийн тухай хуулиар уг тэтгэврийг авах субъектүүдийг тодорхой заасан байдаг байна.

Тэтгэврийн энэ чиглэлийн зохицуулалт гадаадын олон улс оронд хэрэгждэг байна. Тухайлбал, Чили улсад тэтгэвэр авагч  нас барвал хуримтлалын дансанд үлдсэн хэсгийг нь шилжүүлэх журам, Швед улсад тэтгэврийн даатгалын шимтгэлийн хуримтлалд байгаа үлдэгдлийг өв залгамжлуулах журам хэрэгждэг бол Итали улсад нас барагч нь Италийн иргэн бол түүний эхнэр, нөхөр иргэний харьяалал үл харгалзан тэтгэврийг нь өвлөн авах эрх үүсдэг, АНУ-д гэр бүлийн эхнэр, нөхрийн аль нэг нь нас барахад тухайн цаг үеийнх нь эхнэр, эсвэл нөхөр нь тэтгэврийг нь шууд өвлөн авдаг байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
би
би

МАН энэ хуулийг батлахгүй бол сонгуулиар но шүү

Уншигч
Уншигч

Энэ хууль батлагдв�##� гэр бүл с�##��##�тыг багасгаж бэхжүүлэхэд их хэрэг болно ядаж л үлдэж байгаа нэгэнд нь амьжиргааны дэм болно доо өдийд хэрэгжээд үр дүнгээ үзүүлээд явж байх хууль уг нь батлагдаад хэрэгжиж чад�##�гүй ман намын мангарууд төрд гараад хүчингүй болгосон доо тэгэхэд сая тангарагаа өргөж гишүүний эрхээ эдэлж эхэлсэн гэмт ялт эрдэнэбат оройлон оролцож хүчингүй болгосон энэ хуулийг манай хөгшичүүл сэжиглээд эсэргүүцээд байна ч гэдэг билүү нэг тиймэрхүү элий б�##�ай юум ярьсан санагдаж байна уг нь з�##�уу гэр бүлийн 500-гаас илүү нийгэмд үр өгөөжтэй хууль байсан даа одоо мангарууд бас дэмжихгүй биз дээ ан нам санаачилж өргөн барьж байгаа болхоор сүргийн зөнгөөрөө эсэргүүцэх биз ман намын манкуурт боол их хур�##�ын толгойгүй гишүүд нь

Холбоотой мэдээ

Back to top button