Нийгмийн
Ц.Цогтбаатар Тбилисийн Их дуулгад түрүүллээ

Жүдо бөхийн Тбилисийн Их дуулга тэмцээн Гүрж улсад хоёр дахь өдрөө үргэлжилж байна.
Тэмцээний эхний өдөр дэлхийн аварга, Гавьяат тамирчин М.Уранцэцэг алт, ОУХМ Г.Хэрлэн хүрэл медаль хүртсэн.
Дөнгөж сая эрэгтэйчүүдийн 73 кг-д Азийн аварга, Сүлд спорт хорооны тамирчин ОУХМ Ц.Цогтбаатар аваргын төлөө Канадын бөх Артур Маргелидонтой барилдлаа.
Гавьяат дасгалжуулагч Ц.Шийрэвийн шавь тэрбээр вазари үнэлгээгээр ялж, алтан медаль авлаа.

Ц.Цогтбаатар хэдхэн хоногийн өмнө болсон Ташкентын Их дуулгад түрүүлсэн юм. Ингэснээр М.Уранцэцэг, Ц.Цогтбаатар нар Их дуулгад дараалан түрүүллээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сайхан мэдээ. Мундаг байна.