НийгмийнСПОРТ

Монгол жүдочид Тбилисийн Их дуулгад багийн дүнгээр III байрт оров

Жүдо бөхийн Тбилисийн Их дуулга тэмцээн гурван өдөр үргэлжлэн, өчигдөр дуусав. Тус тэмцээнд Монголоос 12 бөх зодоглосноос эмэгтэйчүүдийн 48 кг-д ДАШТ-ий алт, мөнгө, хүрэл медальт, Гавьяат тамирчин М.Уранцэцэг, эрэгтэйчүүдийн 73 кг-д Азийн аварга Ц.Цогтбаатар нар алт, 66 кг-д ОУХМ Г.Хэрлэн, 90 кг-д Армийн дэлхийн аварга, Азийн наадмын мөнгөн медальт Г.Алтанбагана нар хүрэл медаль хүртлээ.

Мөн Э.Ариунболд VII байрт шалгарав. Ингэснээр монгол жүдочид багийн дүнгээр III байрт орлоо.

Тбилисийн Их дуулгыг багийн дүнгээр Гүрж улс тэргүүлж, Канадын жүдочид удаалжээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button