Халдвар тарсан Дарь-Эх дэх түр саатуулах байрыг бүрэн суллажээ

Арав гаруй хоногийн өмнө УОК-ын хуралдааны шийдвэрийг танилцуулах үеэр ШШГЕГ-ийн харьяа 461 дүгээр ангийн түр саатуулах байранд байсан 280 хүнд шинжилгээ хийхэд 120-иод хүнээс халдвар илэрсэн талаар Шадар сайд мэдээлсэн.Тодруулбал түр саатуулах байр агааржуулалт муутай байснаас ийн олноороо халдвар авсан гэдгийг дуулгасан.
Тэдгээр хүмүүсийг Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх ерөнхий газрын харьяа эмнэлэгт тусгаарлах ёстой байсан. Гэвч тус эмнэлэгт бэлтгэл ажил хангаагүй гэх шалтгаанаар Dream зочид буудалд тусгаарлаад байсан юм. Тэгвэл эх сурвалжаас авсан мэдээллээр түр саатуулах байранд байсан хүмүүсээс саатуулах хугацаа нь дууссан хүмүүсийг гаргаж гэрт нь тусгаарласан байна.
Мөн Дарь-Эх дэх баривчлах байрны 17 алба хаагч, саатуулагдаж байгаа 86 иргэнээс халдвар илэрсэн. Албан хаагчдыг Цэргийн төв эмнэлэгт болон ХӨСҮТ-д тусгаарласан бол саатуулагдаж байсан иргэдийг зочид буудалд тусгаарлаад байв.
Тэгвэл эх сурвалжийн мэдээллээр Дарь-Эх дэх түр саатуулах байрыг 100 хувь чөлөөлж,ариутгал халдваргүйжүүлэлт хийсэн байна. Түүнчлэн дахин халдвар алдахгүй байх бэлтгэлээ бүрэн хангаж байж саатуулах байрны үйл ажиллагаагаа эхлүүлэхээр болжээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.