Нийгмийн

ЧУУЛГАН: ҮХЦ-ийн асуудлаар тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авсангүй

Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар  “Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилох, Үндсэн хуулийн цэцийн гишүүнээс чөлөөлөх тухай” Улсын Их Хурлын 2021 оны 31 дүгээр тогтоолд хэсэгчлэн тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцсэн. Улмаар хүлээж авах боломжгүй гэж үзсэн юм.

Харин өнөөдөр байнгын хорооны уг саналыг чуулганы хуралдаанаар хэлэлцлээ. Улмаар гишүүд асуулт асууж, үг хэлж дууссаны дараа УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн гар өргөж санал хураая гэсэн горимын санал гаргасныг гишүүдийн олонх дэмжлээ.

Ингээд Үндсэн хуулийн Цэцийн гишүүнийг томилох, чөлөөлөх тухай 2021 оны УИХ-ын 31 дүгээр тогтоолд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах боломгүй гэсэн Хууль зүйн байнгын хорооны саналыг дэмжье гэсэн саналын томъёоллоор санал хураахад 82.8 хувийн саналаар байнгын хорооны санал дэмжигдлээ. Ингэснээр Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авсангүй.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

ЗӨВ ДЭМЖИЖ БАЙНА

Холбоотой мэдээ

Back to top button